“Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулна

2018-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Т.САЙХАН   Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “2019 оны  нэгдүгээр сарын 1-нээс “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулах, Агаар, орчны бохирдлыг бууруулах агентлаг байгуулан ажиллахаар төлөвлөж байгаагаа хэллээ.  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах захиргааны хэм, хэмжээний олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд Агаарын чанарын хяналтын хэлтсийг 13 байцаагчийн орон тоотойгоор байгуулан ажиллаж эхэлжээ.  Энэ мэдээллийн дараа Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталсан юм. Уг тогтоолд “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжэээний тухай” УИХ-ын тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх хугацаа, хариуцах эзэн, хөрөнгийн эх үүсвэр, хүрэх үр дүнг заасан нэгдсэн төлөвлөгөөг нэн даруй баталж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгав. Мөн агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож нэн даруй хэрэгжүүлэх, хариуцлага алдсан албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлыг тусгажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21