ШХАБ ба уих-ын хаалттай хуралдаан

2018-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Т.БАТСАЙХАН   УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өчигдөр хаалттай болов. Монгол Улсын гадаад бодлого болон ШХАБ-д манай улс элсэх нь зөв, буруу эсэхийг хэлэлцжээ.  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлсэн байна.  Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд байр  суурь нь тодорхой байгаа.  Монгол Улс ШХАБ-д элсэх нь зүй­тэй гэсэн саналыг сая­хан болсон Эдийн зас­гийн чуулганаас эхлэн Ерөн­хийлөгч зүтгүүлэх болсон. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас хэлэлцүүлэг зохион байгуулж, мөн өнгөрсөн мягмар гаригт  МАН-ын бүлэг саналаа нэгтгэхээр ээлжит бусаар  хуралдлаа.  Бүлгийн хурлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн ч санал нэгдэж  чадаагүй гэдгийг хэлж байгаа.   Харин Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудлыг зүтгүүлж эхэлсэн нь ямар учиртай болох нь  олны анхаарлын төвд байна. Өнгөрсөн  хугацаанд Ерөнхийлөгч  Х.Баттулга урд хөрштэй холбоотой нэлээд таагүй мэдэгдлүүдийг хийж байв. Нүүрс тээвэр, хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон талын хамтын  ажиллагааг өөрчлөх, зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдэж байлаа. Харин гэнэт ШХАБ-д элсэх нь зүйтэй хэмээн ярьж, зүтгүүлж эхэлсэн нь  түүний “гэм”-ээ цайруулах гэсэн оролдлого, урд хөршид барьж буй бэлэг биш байгаа гэсэн хардлагыг төрүүлж байна.  ШХАБ-д одоогоор манай улс Афганистан, Белорусь, Иран улсын хамт ажиглагчийн статустай байна.  Харин элсэж орвол ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан,  Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан зэрэг орны араас ШХАБ-д нэгдсэн ес дэх орон болох юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21