Эрх баригчдад сэтгэл дундуур байна гэв

2018-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.ТҮВШИН АН-ын “Монголоо сонсъё” үндэсний аян орон даяар амжилттай үргэлжилж байна. ҮБХ-ны гишүүд 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллахаар төлөвлөжээ. “Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулж буй үндэсний аян Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас энэ сарын 14-нд эхэлж, албан ёсны нээлтээ Улаанбаатар хотноо 15-нд хийсэн юм. ҮБХ-ны гишүүд, Хэрэг эрхлэх газрын ажилтнууд, урлаг соёл, эрүүл мэнд, хууль эрх зүйн салбарынхан гээд өргөн бүрэлдэхүүнтэй баг хамт олон хариуцсан бүс нутагтаа аяныг амжилттай зохион байгуулж, иргэдээ сонссоор байна.   ХЭНТИЙЧҮҮД ОРОН НУТГИЙНХАА НЭРИЙГ “БААСТСАН” ГИШҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ХҮСЧ БАЙНА   20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Хэнтий аймгийн 18 сум, таван тосгонд хүрч ажиллахаар замдаа гарсан юм. Тэд төлөвлөсөн ажлынхаа талаас илүү хувийг хийж, гүйцэтгэсэн бөгөөд өрх бүрийн хаалгыг татаж,тулгамдаж буй бэрхшээл, саналыг сонсч, гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж явна. Одоогоор Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Баянмөнх, Баян-Адарга зэрэг сумдад “Монголоо сонсъё” аян амжилттай зохион байгуулагдаад байна. Хан Хэнтий нутгаа төлөөлөн УИХ-д сонгогдсон зарим гишүүд  удаа дараа хариуцлага алдаж, ёсзүйн ноцтой зөрчил гаргаад байхад өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаад иргэд бухимдалтай байгаагаа хэлж байв. Залуус нь орон нутгийнхаа нэрийг “баастаж”, туршлагатай улстөрчид нь төсвийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд урсгаж, Ононгийн гүүрийг ч барьчихаж чадахгүй байгаад иргэд халаглаж байна. Тухайлбал, Ононгийн гүүрийг барихад шаардагдах дөрөв орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх нь өнөө хэр тодорхойгүй байгаа асуудлыг шийдэж өгөхийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд уламжиллаа.   МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЭВ   “Монголоо сонсъё” аян Хангайн бүст буюу Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт амжилттай үргэлжилж байна. Анхдагчдын өлгий нутаг гэгддэг Булган аймагт энэ жил хүндхэн өвөл болж, хавартай золгожээ. Байгаль дэлхий ч гандуу, хүн ардын сэтгэл ч гундуухан байгааг уулзалтын үеэр иргэд хэлж байлаа. Учир нь хүүхдийн мөнгийг алагчлан олгож байгаа, сургууль завсардалт, гэр бүлийн хүчирхийлэл,  цалин, тэтгэвэрийн зээлийн дарамт, хүүхдийн хадгаламжаас хүртэл татвар авч буй эрх баригчдын бодлого, шийдвэрийг иргэд эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Түүнчлэн малчдын хувьд тэтгэвэрийн асуудал тулгамдаад байгааг иргэд ярьж байсан. “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн өөрчлөлтийн дагуу малчид 55 насандаа тэтгэвэрт гарах нөхцөл бүрдсэн тухай сонин, хэвлэлээр рекламдсан боловч бодит байдал дээр огт хэрэгжээгүй байгааг малчид хэлж байна. Үүний зэрэгцээ Орхон, Булган аймагт бүтээн байгуулалт, зам засварын ажил огт хийгдэхгүй байгаа гэв. Тухайлбал, Орхон аймгийн удирдлагуудын тансаглал, гадаад, дотоод зугаалга хэрээс хэтэрснээс бус орон нутгийн хөгжил, дэвшил, иргэдийн амжиргааг дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлд дорвитой ажил хийгдээгүйг иргэд цохон тэмдэглэж байв. Үүнээс гадна монгол хүн монгол нутагтаа малаа хариулах газаргүй болчихоод байгааг Орхон аймгийн Эрдэнэ, Дэнж багийн иргэд хэлж байна. Тус аймгийн хувьд цагаан тоос тулгамдсан асуудал болж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг ч хэлж байлаа. Үүний зэрэгцээ Орхон аймгийн удирдлагууд хууль бусаар газар олгож, тэр ч бүү хэл наадмын талбайд барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосныг эсэргүүцэж байгаагаа уулзалтын үеэр иргэд хэлж байсан юм. Эрх баригчдын бүрэн эрхийн хугацаа хэдийнэ талдаа орсон энэ цаг үед Ардчилсан намаас зохион байгуулж буй тус аяныг цагаа олсон ажил болохыг онцлоод хүүхдийн мөнгийг алагчлан олгож буй явдал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл зэрэг нийгэмд тулгамдаад буй хариулт нэхсэн олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг эрх баригчдаас шаардаж байна. “Хүүхэд бүрт мөнгийг нь яагаад олгохгүй байгаа юм бэ?” гэсэн ганцхан асуултыг уулзалт бүрийн эхэнд тавьж байв. Үүний цаана орон нутагт нүүрлэсэн ажилгүйдэл, ядуурлын асуудал хөндөгдөнө. 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө эрх баригч МАН-ын дэвшүүлсэн “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хэрэгжилт хаана явааг хоёр сумаар ороход л бодит байдал бэлхнээ гэрчилнэ. Энэ мэтчилэн эрх баригчдын амлалт замхарч, бодлого, шийдвэр нь иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгөхгүй байгааг  хэлж байна. “Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулагдаж буй үндэсний аян нэг сарын турш үргэлжлэх бөгөөд ирэх сарын 15-нд өндөрлөнө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21