МАХН-ын XX бага чуулган хуралдав

2018-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС МАХН-ын даргын шийдвэрээр Дээд шүүхийн шийдвэрт нийцүүлэн намын ээлжит бус их чуулганыг долдугаар 7-нд хуралдуулахаар болсон.  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр Монгол Улсын Дээд  Шүүхийн 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 07 тоот Тогтоолд заасныг харгалзан үзэж, МАХН-ын Дүрмийн арванхоёрдугаар зүйлийн 12.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд Ээлжит бус Их чуулган зарлагдсантай холбогдуулан МАХН-ын ХХ бага чуулганыг өчигдөр хуралдлаа. Бага чуулганаар ээлжит бус Их чуулганы тов, бэлтгэл ажил болон төлөөлөгчдийн тоо, зохион байгуулах үндэсний хороо, МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг батлахаар хуралдсан юм. XX бага чуулганыг нээж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр үг хэлсэн бөгөөд тэрээр яагаад ийм шийдвэр гаргах болсноо гишүүдэд тайлбарлав. Тэрээр “МАХН 2017 оны арваннэгдүгээр сарын 5-нд Гүйцэтгэх товчооны хурлаа хийж арванхоёрдугаар сарын 8-нд болсон Бага чуулганыг зарласан. Улмаар Бага чуулганаараа энэ оны хоёрдугаар сарын 9, 10-нд хуралдсан ээлжит II их чуулганыг зарлаж хуралдуулсан билээ. Тус хурлыг бусад намууд дэмжин оролцож, бид Шинэ Үндсэн хуулийн төслөө ард иргэддээ танилцуулах зэрэг бодлогын томоохон шийдвэрүүд гаргасан юм. Энэ бүхнийг яагаад дэлгэрэнгүй ярьж байна вэ гэхээр ээлжит чуулганы талаар намын дүрэмд “Эхлээд Бага чуулганыг Гүйцэтгэх товчоогоор зарлах ёстой. Тэгээд Бага чуулганаас их чуулганыг зарлах ёстой” гэж бичсэн байгаа. Бид яг энэ дүрэм, Улс төрийн намын тухай хуулийн дагуу ажилласан. Харамсалтай нь Дээд шүүх МАХН-ыг зориудаар хавчих гадуурхах бодлого явуулсан хэвээр бөгөөд хууль бус шийдвэрийг гаргалаа гэж бид үзэж байна. Хууль шүүхийн байгууллага бидэнд онцгой хатуу хандаж байгааг өөрийн амьдралд ч намынхаа хувьд ч үзлээ. Дээд шүүхээс намын Их чуулган болсон эсэх талаар маргаан гарсан учраас дүрмийн шинэчлэлийг баталгаажуулахаас татгалзсан тогтоол гаргасан.  Монгол Улсын Дээд шүүх бол МАХН-ын хуралдсан эсэхийг тогтоодог байгууллага биш. Энэ бол шүүн таслах ажиллагаа биш бүртгэлжүүлэх ажиллагаа шүү дээ. Гэтэл хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчиж шийдвэр гаргасан. Гэхдээ шүүхийн шийдвэртэй маргалдах нь бидний зорилго биш. Цаг алдахын оронд байгаа боломжоо ашиглая гэж шийдсэн. Манай намын дүрэмд энэ нөхцөл байдлаас гарах гарц байгаа. Тэр бол намын дарга Ээлжит бус Их чуулган, Бага чуулганыг хуралдуулж болно. Бага чуулганаас ээлжит бус их чуулганыг зарлах  гарц байдаг. МАХН-ын даргаар ажиллаж ирсэн хүний хувьд намын дүрэмд байгаа энэ зохицуулалтын дагуу Дээд шүүхийн  2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр, мөн тавдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг харгалзан үзээд намын ээлжит бус их чуулганыг зарлах шийдвэр гаргаснаа албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж намын нийт гишүүд дэмжигчиддээ болон Монголын ард түмэн, ялангуяа хууль шүүх, Дээд шүүхийн гишүүдэд хандан мэдэгдсэн. Ээлжит бус их чуулганыг 39 хоногийн өмнө зарласан байх ёстой. Тиймээс долдугаар сарын 7-ны өдөр товыг зарласан байгаа. Их чуулганы бэлтгэл ажлыг намын дүрмийн дагуу Бага чуулганаараа хэлэлцэх ёстой. Энэ дагуу намын Бага чуулганы XX дугаар хуралдааныг ийнхүү хуралдуулж байна” гэлээ. МАХН-ын XX бага чуулганаас гарсан шийдвэрүүдийг маргаашийн дугаарт үргэлжлүүлэн мэдээлэх болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21