Цэцийн гишүүдийг томиллоо

2018-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүү­нийг томилох, чө­лөө­лөх асуудлыг хэлэл­цэж  шийдвэрлэлээ. Ерөн­хийлөгчөөс Цэцийн гишүүнд Б.Буяндэлгэр, Ц.Нанзад­дорж, Г.Туул­­хүү нарын нэрийг дэвшүүлсэн.  Харин УИХ-аас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг Цэцийн гишүүнээр томи­луу­лах санал хүргүүлсэн юм.  Энэхүү томилгоог хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжлээ.  Ийнхүү Ш.Солонго, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдлоо.  Энэ үеэр гишүүд байр сууриа илэр­хийлэв.   УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: -Үндсэн хуулийн цэц нэр хүндтэй байх, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх боломжоо өнгөрсөн хугацаанд алдсан. Төрийн албанд ажилласан гэдэг шалгуураар орж ирдэг. Үндсэн хуулийн цэцийн томилгоог ярихад Төрийн өмчийн хувьчлалтай холбоотой асуудал энэ танхимд яригдаж байгаа нь монгол төрийн эмгэнэл мөн. Нэр дэвшигчдийн анкеттай танилцсан. Зарим хүнд сэтгэл дундуур байсан. Нэр дэвшигчдийг төрийн албанд ажилласан гэдэг шалгуурыг авч хаях ёстой. Энэ бол цэвэр мэргэжлийн хуульчдын ажил. Улстөрчдийн арын өрөөнд Цэцийн гишүүд согтуу битгий таараарай. Битгий энд тэнд улстөрчидтэй наймаа яриарай.   УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь  дуусгавар болоод багагүй хугацаа өнгөрсөн. Яагаад  Цэцийн гишүүдийг шинээр томилох асуудлыг  удаасан бэ. Үндсэн хуулийн цэц өнгөрсөн хугацаанд багагүй хэл ам дагуулсан. Эх нь булингартай бол адаг нь ч булингартай шүү. Унасан нэр хүндийг сэргээх эсэх нь та гурваас шалтгаална. Анхнаасаа үлгэр жишээ ажиллах хэрэгтэй.   УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Цэцийн гишүүд хуулиа дээдэлж, ёсзүйг баримталж ажиллах байх аа. Үндсэн хуулийн цэцийн гишүүд бол Үндсэн хуулийн манаачид. Цаг хугацааны хувьд Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж байна. Нэр бүхий 14 гишүүн Оюутолгойн төслийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр лобби бүлэг байгуулагдсан. Үндсэн хуулийн өөрчлөлт болон Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар ард түмнээс санал асуулга авахад ч буруудахгүй.   УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Цэцийн дээр гагцхүү хөх тэнгэр л бий гэдэг. Улстөржсөн байгууллага болж хувирсан гэх шүүмжлэл гарах болсон. Энэ байдал өнөөдрөөс эцэслэгдэх байх аа. Хариуцлагатай албандаа шударга ажиллаарай. Б.Буяндэлгэртэй би олон жил орон нутагт хамтарч ажиллаж байсан. Хариуцлагатай ажиллаж чадна гэдэгт найдаж байна. Ард түмнийхээ итгэл найдварыг дааж ажиллаарай   УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Цэцийн гишүүн болох хүн улстөр, хуулийн өндөр мэргэшсэн байх гэж заасан байдаг. Би анхандаа гайхдаг байсан ч утга учиртай үг гэдгийг нь ойлгосон шүү. Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл гэдэг зүйл их хэрэгтэй дээ. Өнгө, мөнгөний л хорвоо боллоо. Тал талаас чинь асар их шахалт ирнэ шүү. Эрдэнэтийн асуудлаар Цэцийн гишүүдийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон байна лээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21