Б.Гүнбилэг: УИХ Ерөнхийлөгчийн зааснаар буруу палаат руу буруу эмч явуулчихлаа

2018-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын чуулганы өнөөдрийн /05.24/ хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Г.Туулхүү, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нарыг томилсон юм. Чуулганы танхимд цэцийн гишүүдэд нэр дэвшсэн хүмүүсийн талаар санал шүүмжлэл хэлсэн гишүүд цөөн байв. Үг хэлсэн гишүүдийн ихэнх нь дэмжсэн аястай байсан юм. Тэгвэл цэцийн гишүүдийн талаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, хуульч  Б.Гүнбилэг цахим хуудастаа байр сууриа илэрхийлснийг “Сошиалын сонин” буланд онцолж байна. Тэрээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоо өнөөдөр чуулганаар орж батлагдлаа. Өөрийн хэмжээнд Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 2-т заасан "Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй" гэсэн санааг тайлбарлая. Улс төрийн сургууль юмуу, хуулийн сургуулийг хоёуланг нь төгссөн хүн байх ёстой гэж байгаа зүйл биш. Харин Үндсэн хуулийг тайлбарлах хүн бол улс төр, хууль зүйн онолын болон практикийн аль алины мэдлэгтэй байх ёстой гэсэн л санаа. Учир нь Үндсэн хуулийг уншихад улс төр, хууль зүйн мэдлэг шаарддаг. Хуульч хүн улс төрийн мэдлэггүйгээр Үндсэн хуулиа уншиж чадахгүй. Үндсэн хуулийн эрх зүй нь өөрөө ҮНДСЭН ХУУЛИЙН МЭДЛЭГ+УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ шаарддаг. Зүгээр хуулийн мэдлэг биш шүү. Эсрэгэрээ улс төрч хүн Үндсэн хуулийн мэдлэггүйгээр Үндсэн хуулиа тайлбарлаж чадахгүй. Дээр нь Цэц нь өөрөө шүүх гэж байгаа учир хуулийн процесс ажиллагаа, арга зүй, техник эзэмшсэн байхыг шаардах учир ихэнхдээ мэргэжлийн хуульчид байна. (Харин явцуу хүрээнд түүхчилсэн тайлбар хийвэл, Ерөнхийлөгч байсан хүн ч Цэцэд сууж болно гэсэн санаа Үндсэн хууль батлагчид ярьж байсан тул заавал хуульч гэдэг дээр манай Үндсэн хуулийн шаардлага гарахгүй болчихдог). Гэхдээ хамгийн гол санаа нь ҮНДСЭН ХУУЛИЙН МЭДЛЭГ+УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ-ийн тухай л Үндсэн хууль заасан. Гол нь өнөөдөр томилогдсон хүн энэ заалтыг юу гэж ойлгож байна вэ? гэсэн чинь: -Үнэнээ хэлэхэд улс төрөөр мэргэшиж ажилласан юм байхгүй. Тодорхой хэмжээний төсөөлөлтэй байгаа. Би нэг аймгийн Ардчилсан намын даргыг нэг жил хийсэн гэж байгаа юм. Ямар их зориг вэ? Энэ чинь юу болж байгаан бэ? Таминь ээ, уйлмаар. Өөрийнхөө томилогдож буй ганц заалтаа бэлдэж, бэлдэж тайлбарлаж байгаа нь энэ. Нүдний эмчид бөөрөө үзүүлдэггүй л байхгүй юу. Өнөөдөр УИХ маань Ерөнхийлөгчийн зааснаар буруу палаат руу буруу эмч явуулчихлаа” гэсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21