Д.Сугарыг сугалангуут Ц.Нанзаддорж очоод наалдчих юм гэж үү?!

2018-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Үндсэн хуулийн гишүүдийн сэлгээ чимээ анир багатайхан шиг УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороодыг давсан. Харин өчигдрөөс олон нийт хийгээд хуульчид нэр дэвшигчдэд шүүмжлэлтэй хандаад эхлэв. Гол шүүмжлэл Ерөнхийлөгчийн зүгээс санал болгож, нэр дэвшүүлээд байгаа ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддорж, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, АИХ-ын депутат асан Б.Буяндэлгэр нар руу чиглэж байна. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин цахим хуудастаа “...Үндсэн хуулийн Цэц уул нь хуульчдын мэргэжил, ёс зүйн эрэмбэ, Үндсэн хуулийн үзэл, онолын оргил болсон мэргэдийн очих учиртай газар. Харамсалтай нь улстөрчдийн морг, хулгайчдын орогнол, эздийн үнэнч боолуудын сарай төдий болж байх шив. Энэ янзаараа 2020 онд Цэц төдийгүй  төр засгийн бүх салбар мөчирт аймшиг болно оо. Шинэ цагийн боолын эздэд Үндсэн хуулийг манаж хамгаалах биш эвдэж сүйтгэх хүмүүс хэрэгтэй болсныг тэдний нэр дэвшүүлэлтээс тодорхой харж болно.  Манаачгүй Үндсэн хууль байна гэдэг улсын тусгаар тогтнол, иргэний эрх, хувийн өмч, ардчилал, ургалч үзэл, хараат бус шүүх, эрх мэдлийн хуваарилалт гэх зэрэг зарчим, үнэт зүйлүүд хамгаалалтгүй үлдэнэ гэсэн үг. Өөрсдийнх нь толгой дээр улстөрчид, эрх мэдэлтнүүд баасаа наахад инээгээд бөхөлзөөд сууж байдаг мэргэжилтнүүд олширохоор мэргэжлийн салбар салбадайнуудын тайз төдий зүйл болон үлддэг нь үнэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Мөн “Веритас партнерс” хууль зүйн фирмийн хуульч Б.Мэргэн “...Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Ерөнхийлөгчийн санал болгосон нэр дэвшигчид,
  1. ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддорж. 1996-2011 оныг хүртэл ТӨХ-нд ажиллаж, өмч хувьчлалыг будлиантуулсан. 2012 оноос ТӨХ-ны даргаар томилогдож, хоёр халагдаж, гурав томилогдсон. Асар их хөрөнгөтэй ч нууцлаг. АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг нь байдаггүй /шалгаад үзсэн ч гарахгүй нь бат гэнэ/. З.Энхболдын халаасны хүн гэх хардлага дор байсаар ирсэн нэгэн. Ямар мэргэжилтэйг нь чөтгөр бүү мэд. Лав хуульчийн сиймхий ч байхгүй бололтой. Арайхийж төрийн өмчийг самарсан гэх ТӨХ-ны даргаас салангуут дахиад л төрийн өмчийг самарсан гэх ТӨХ-ны дарга орыг нь эзлэх юм гэнэ.
  2. Г.Туулхүү. Эрхзүйч гэх. Гаалийн ерөнхий газар, Дарханы Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт газрын дарга. 2014 оноос ШШГЕГ-ын дэд дарга. Байгаагүй орон тоог бий болгоод томилж байсан гэх.
  3. Б.Буяндэлгэр. Эрхүү­гийн их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1993-2008 он хүртэл хувиараа бизнес эрхэлсэн. УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвд ахлах референт, 2012-2016 онд Дорнод аймгийн ИТХ. Иргэний зориг намд байхад нь З.Энхболд үнэмлэх гардуулан АН-ын гишүүн болгосон.
Онолын гэх шүүхэд онолын байтугай мэргэжлийн ч зай байхгүй, мэргэжлээрээ ч ажиллаж үзээгүй панзчин мэт нөхдүүд гишүүн болж, хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн эсэхийг Үндсэн хууль тайлбарлан шийдэх юм гэнэ” гэсэн байна. Үүний гадна олон хуульч, жирийн иргэд ийм байр суурийг цахим сүлжээ, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн байна. Эндээс үзвэл Ерөнхийлөгчийн санал болгосон гурван хүний хуульчийн мэргэжлийнх нь хувьд голохын зэрэгцээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын “халаасны” хүмүүс нэр дэвшлээ гэх хардлага нийгэмд байна. Дээрээс нь МАН-ын бүлэг ийм нэр дэвшигчдийг саадгүй “нэвтрүүлсэн” нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын тохироо байж магадгүй гэж бас үзэцгээж байна. Учир юу гэвэл Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг анхнаас нь эсэргүүцсэн. Эсэргүүцэл нь одоо ч үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ гурван хүнийг Цэцийн гишүүн болгочихвол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чих амар болж магадгүй юм. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн гурван хүний нэг болох Ц.Нанзаддорж хамгийн их эсэргүүцэлтэй нүүр тулахаар байна. 2012 оноос өнөөдрийг хүртэл ТӨХ-ны дарга асан Д.Сугар Цэцийн гишүүнээр ажилласан. Томилогдсон цагаасаа л “сугалуулах” талаараа яриулсаар зургаан жил гүрийсэн. Үнэндээ Д.Сугартай холбоотой олон том асуудал яригддаг байсан. Гэвч Цэцийн гишүүний бүрэн эрх нь түүнийг хамгаалж байна гэх үзэл нийгэмд байсаар ирсэн. Харин одоо Д.Сугар Цэцээс “сугарч”, тэр олон асуудалд хамаатай эсэхээ тогтоолгох болж байгаа юм. Ийн Д.Сугарыг дөнгөж чөлөөлөгдөхөд нь зөрөөд мөн л ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддорж Цэц рүү зүтгэсэн нь анхаарал татаад байгаа юм. Тэгээд ч Ц.Нанзаддорж нэр цэвэр хүн биш. Элдэв асуудалд нэр нь зүүгдээд л явж байдаг хүн. Ер нь тэгээд ТӨХ-ны дарга байсан хүмүүсийг ингэж үздэг юм уу, аль эсвэл ТӨХ-ны дарга нар том хувьчлалыг будлиантуулаад байдаг уу, мэдэхгүй юм. Энэ хүнээс гадна сураг чимээ гэхээр юмгүй, Цэцийн гишүүний зэрэг дэв байтугай агентлагийн даргын зиндаа ч зүүж чадах эсэх нь эргэлзээтэй Г.Туулхүү, Б.Буяндэлгэр хоёрыг хуульчид байтугай жирийн иргэд хүртэл голж, хажиглаад байгаа юм. Энэ мэт томилгоон дээр УИХ-ын эрхэм гишүүдийн маань хуруу нь мэргэн, кноп нь зөв байх биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21