Хүүхдийн мөнгө тойрсон улс төр

2018-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Төрийн ордонд томчууд сүүлийн хоёр сарын хугацаанд хүүхдийн мөнгөний талаар ярилаа.   Хүүхдийн мөнгөтэй холбоотой хоёр ч  хуулийн төсөл бүлэг, байнгын хороо, УИХ-ын танхимд хэлэлцэгдэж, талцал хуваагдал тарихаас биш шийдэгдэхгүй  байна.  Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хуулийн төсөл санаачилсан.  Үүнийг АН-ын бүлэг дэмжин, зүтгүүлж байна.  Харин Засгийн газраас 80 хувьд нь олгох хуулийн төсөл оруулан, үүнээс цааш явах газаргүй хэмээн гүрийж суугаа.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Одоогоор хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож байна.  80 хувьд олгох гэж бид ОУВС-тай дөрвөн сарын турш хэлэлцээр хийж, арай гэж зөвшөөрүүлсэн.  100 хувьд олгох боломжгүй” хэмээсэн.  Гэсэн ч Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс  бүх хүүхдэд олгох ёстой гэдэг дээр хатуу байр суурь илэрхийлсээр байна.  Мөн энэ хуулийн төслөө Ерөнхийлөгч халамж биш, Засгийн газар халамж мөн хэмээн үг хэллэгийг хувьд ч тогтож өгөхгүй маргасаар байна.  Ийнхүү Төрийн ордонд талцаж, хүүхдийн мөнгөөр улстөржиж байхад ордны гадна иргэд энэ асуудлыг хэрхэн шийдэгдэх бол хэмээн хүлээсээр байна.   100 ХУВЬД ОЛГОХОД 80 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ Ерөнхийлөгчийн санаачилсан бүх хүүхдэд мөнгө олгох төсөл болон Засгийн газрын 80 хувьд хүргэх тогтоолын төсөл хоёрыг УИХ нэгтгэж хэлэлцэхээр болсон. Мөн хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэхийн тулд 2018 оны төсөвт тодотгол хийх ёстой гэсэн хатуу шаардлагыг АН-ын гишүүд сайд нарт тулгаж эхэллээ. Эндээс л хүүхдийн мөнгө тойрсон улс төрийн үнэн төрх тодорч байгаа юм. Уг нь хүүхдийн мөнгийг 100 хувьд олгоход 80 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна.  “Энэ мөнгийг ирээдүйгээсээ харамлаж, үр хүүхдээ ялгаварлан гадуурхахаасаа ичих хэрэгтэй” гэж АН-ын дарга С.Эрдэнэ хэлж байна.  Уг нь гоё л үг юм.  Харин  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  “Хүүхдийн 80 хувьд өгөх ОУВС-гийн хэлэлцээр их хүнд болсон.  80 хувь болгосноор  41 тэрбум төгрөг шаардлагатай.  Энэ мөнгийг төсөвт тодотгол хийхгүйгээр олгоно. Хэрэв хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол ОУВС-гийн хөтөлбөр ч цуцлагдана”  хэмээн сүрдүүлэх янзтай тайлбарлаж байгаа.   Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувьд  олгохоор болвол 2018 оны Төсөвт тодотгол хийж таарна.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд болохдоо түүний дараа төсөв батлахдаа ч  2018 оны төсөвт тодотгол хийх шаардлагагүй сайн төсөв болсон, хэрэв тодотгол хийвэл би сайдын суудлаа өгнө гээд бараг л амлачихсан хүн.  Тэгэхээр түүний эрх ашиг ч энд бий.   Ийм   л олон эрх ашиг хүүхдийн мөнгөтэй хамт яригдаж байна.   80 УУ, 100 ЮУ?   Эдийн засаг сайн, төсвийн орлого өндөр байх үед хүүхдийн мөнгийг Хүний хөгжил сангаас олгож байжээ.  Тэр үед халамж биш, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын зарчмаар тараагддаг байсан юм. Харин Хүний хөгжил санг татан буулгаж, хүүхдийн мөнгийг халамжийн сангаас олгож эхэлжээ.. Энэ хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд хоёр их наяд төгрөг зарцуулсан гэсэн тооцоо бий. Энэ бол дээхнэ үеийн бүтэн жилийн төсөв, өнөөгийн төсвийн зарлагын дөрөвний нэг. Гэхдээ ийм хэмжээний хөрөнгө төсөвлөдөг, тараадаг байсан ч өнөөг хүртэлх хугацаанд хүн амын тодорхой хэсэг нь хүүхдийн мөнгийг огт авдаггүй байжээ. Байгалийн баялгийн хуваарилалт хэлбэрээр Хүний хөгжил сангаас 21 мянган төгрөгөөр тарааж байхад нь сайн дураараа авдаггүй байсан өрхүүд Халамжийн сангаас олгож эхэлснээр хуулийн дагуу хасагдсан байна.  Тэгэхээр энэ удаагийн хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгнө, 100 хувь өгөх ёстой гэдэг маргаан бол үнэндээ утгагүй юм. 100 хувь олгохоор боллоо ч 20 хувь нь  угаасаа авахгүй байх магадлалтай юм.  Бодит байдал ийм байхад ч хүүхдийн мөнгө улс төрийн оноо авах хэрэгсэл, өрсөлдөгчөө намнах зэвсэг болсоор л байна. Ийнхүү байнгын хороо, УИХ-ын чуулган дээр гацаж, энэ долоо хоногт хэлэлцэх байсан ч  бас л хойшлуулаад байна.  Хүүхэд тойрсон улс төржилт хэзээ дуусах юм бол доо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21