“Дээд шүүх намын дүрэм нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг л хянадаг”

2018-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Дээд шүүхээс улс төрийн зорилготой нэгэн шийдвэрийг гаргаад байна. Энэ нь МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийг батлахаас татгалзсан асуудал юм.   Шүүхээс намын үйл ажиллагаа нь Улс төрийн намын тухай хууль, болон бусад хуульд нийцэхгүй байна гэж  үзжээ.  Бүр тодруулбал намын бага чуулганыг  зохион байгуулахгүйгээр их чуулган хийж намын дүрмээ боловсруулсан гэсэн асуудлыг ярьжээ. Энэ нь шүүх байгууллага өөрөө үндсэн үүрэг чиглэлээсээ хазайж, улстөржиж эхлэснийг харуулж байгаа хэрэг юм. Дээд шүүх нь улс төрийн намын дүрмийг батлахдаа Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянадаг, харин намын дотоод асуудалд ордоггүй. Тиймээс МАХН-ын дүрмийг батлахаас татгалзаж байгаа нь улстөржсөн шийдвэр гэдгийг харуулж байна. МАХН нь өнгөрсөн хугацаанд бага чуулганаа хуралдуулж, намын дүрмээ ярилцан их чуулганаа  хийж, гишүүдтэйгээ хэлэлцэн намын дүрмээ танилцуулсан. Мөн МАХН  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 420 гаруй мянган хүний саналыг авч улс төрийн гурван том хүчний нэг гэдгээ харуулсан. Намын дүрмийн асуудлаар МАХН-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.   Ц.Оюунбаатар: ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙНХЭЭ ХЭМ ХЭМЖЭЭГ ЗӨРЧЛӨӨ -Энэ сарын 14-ний  даваа гаригт УДШ ийм шийдвэр гаргасан нь улс төрийн захиалгатай, улс төр, бизнесийн бүлэглэлээс манай намын улс төрийн үйл ажиллагааг хязгаарлах,түүний дүрэм, мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч баталгаажуулахад  саад учруулах гэсэн үйл ажиллагаа гэж бид үзэж байна. УДШ улс төрийн намын дүрэм нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг л хянадаг. Гэтэл бид дүрэм, мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хоёр дахь удаагаа өглөө. Дээд шүүх хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаагүй. Бид тийм нөхцлийг гаргахгүйгээр өндөр хэмжээнд дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө боловсруулж өгсөн. Дээд шүүх нь МАХН-ын Их, Бага чуулганыг хууль ёсны байсан уу, үгүй юү гэдгийг үнэлж, дүгнэдэг байгууллага биш. Энэ асуудлаар хэн нэгэн манай нам, намын ёс зүйн хороо болон хууль хяналтын байгууллагад гаргасан гомдол байхгүй. Тэгэхээр шүүх эрх мэдлийнхээ хэм хэмжээг зөрчлөө.   Н.Удвал: ШҮҮХИЙГ ЭРҮҮЛ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ЁСТОЙ ЮМ БАЙНА -Шүүх засаглал шударга ёсны тогтолцооны амин сүнс байдаг. Шүүгчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа аливаа ашиг сонирхлоос ангид шударга байх ёстой. Намын мөрийн хөтөлбөр, дүрмийг Дээд шүүхээр бүртгүүлэх хоёр удаагийн хуралд суухад Дээд шүүх аливаа  албан тушаалын  бүлэглэлийн нөлөөнд орсон, бусдын ашиг сонирхолд автагдсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан үйл ажиллагааг явуулж байгааг эрс эсэргүүцэж байна. Намын дотоод үйл ажиллагаанд шүүх оролцохыг хуулиар хориглосон байгаа. Намын дотоод үйл ажиллагаанд Дээд шүүх хөндлөнгөөс оролцож байна. Энэ зөвхөн намд тохиолдож буй зүйл биш. Монголын ард түмэн ийм сүлжээний хөлд үрэгдэж байгаа. Ард түмний мөнгийг “Мафийн сүлжээ”-нд зарцуулдгийг нэн даруй зогсоож,  тэр шүүгчдийг огцруулах ёстой. Шүүхийг эрүүл болгохын төлөө тэмцэл явуулах ёстой юм байна гэдгийг хоёр удаагийн шүүх хурал бидэнд ойлгууллаа. Ард түмэн хашаатай хонь биш. Шүүх байгууллага шударга үнэнийг тогтоож чадахгүй бол ард түмэн шударга ёс, үнэнийг тогтоож чадна гэдгийг мэдэгдэе.   Г.Давааням: ШҮҮГЧИД БҮЛЭГЛЭЛД ҮЙЛЧИЛЖ БАЙНА -Нам доторх аливаа маргаантай асуудлыг намын эрх бүхий байгууллагаар шийдүүлнэ гэж Улс төрийн намын тухай хуульд заасан байдаг. О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нар нам дотроо маргаантай асуудал үүсгэсэн. Үүнийг Дээд шүүх шүүрч авч дэвэргэснээс шүүх хурлын танхимд маргаан үүсч байна. МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг хоёр дахь удаагаа буцаах үйл явц үүсэхгүй байлаа. Бид Г.Цагаанцоож тэргүүтэй нэр бүхий шүүгчийг АТГ-т өгч шалгуулна.   С.Ононбаяр: ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ХУГАЦААГҮЙ СУУЛТ ХИЙНЭ -Миний хувьд шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон. Би МАХН-ын Онц их хурлаас эхлэн намын өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож яваа гишүүн. Манай намын Их чуулган хууль дүрмийн  дагуу явагдсан. Гаргасан материалыг маань Дээд шүүх бүртгэсэнгүй. Үүнд намын жирийн гишүүд бухимдаж байгаа. Шүүх байгууллага МАНАН-д үйлчилж байгааг Дээд шүүхийн үйл ажиллагаа харуулж байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21