Ирэх сонгуулийн дүнг тодорхойлох  Нийслэлийн МАН-ын Бага хурал

2018-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Уг нь энэ үнэн юм. Тийм ч учраас Нийслэлийн МАН-ыг хэн толгойлох вэ гээд эрх баригч МАН-ынхан зодолдож байна гэж харж байлаа. Гэвч үгүй ажээ. Энэ нам өнөөдөр Монгол төрийн эрхийг барьж байгаа. Үнэмлэхүй олноороо. Ийм ялалт ирсэн сонгууль болоод хоёр жил өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, хэт эрх мэдэлтэй бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орж байгаа юм. Гэвч ялалт авчирсан сонгуулийн маргаашаас эхэлсэн эрх мэдэл, албан тушаалын төлөөх зодоон нь ийм маягаар өнөөг хүртэл үргэлжилж байна. Хамгийн харамсалтай нь МАН-ынхан ийн өөр хоорондоо үзэлцэхдээ нэг зүйлийг огт бодохгүй байгаа нь анзаарагдаад байгаа юм. Тэд Нийслэлийн МАН-ын даргын албан ту­шаа­лыг зөвхөн эрх мэдэл гэж харж байна. Нийс­лэлийн МАН-ын дарга том эрх мэдэл гэдэг нь үнэн. Улсын төсвийн ихээхэн хэсгийг зарцуулна. Төсөл, тен­дер олноор нь зарлаж Улааанбаатарт их ажил хийгдэж байгаа. Тэр бүхнээс Нийслэлийн Засаг дарга, Нийс­лэлийн МАН-ын дарга хол байна гэвэл түүн шиг худал юм байхгүй. Монгол Улсын сон­гуулийн тойргийн тал хувь нь нийслэлд бай­на. Нийслэлийн МАН-ын дарга 2020 он гэхэд аль тойрог дээр хэнийг зоох вэ гэдгийг мэдэх хамгийн том эрх мэдэл­тэн. МАН-ын дарга ч той­рог хуваарилалт дээр Нийслэлийн МАН-ын даргын амыг хардаг. Энэ мэтээр нь хөөвөл Нийслэлийн МАН-ын дарга гэдэг өнөөгийн У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд, МАН-ын дарга гэдэг албан  тушаалаас хол дутахгүй эрх мэдэл юм. МАН-ынхан зөвхөн энэ өнцгөөр нь харж ирэх сарын 6-нд болох Нийслэлийн МАН-ын Бага хуралд “бэлдэцгээж” байна гэсэн үг. Гэтэл хэд хоногийн дараа Нийслэлийн МАН-ын дарга болох хүн асар хүнд ачаа үүрнэ. Хамгийн түрүүнд намынхаа 2016 оны сонгуульд амласан “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг цогцлоох хэрэгтэй болно. Ингэж намынхаа нэр хүнд, рейтингийг босгож ирэх даалгавар Нийслэлийн МАН-ын шинэ даргад оногдоно. Ингээд 2020 оны сонгуульд ялалт байгуулах хамгийн том, хамгийн чухал үүрэг бий. Ер нь бол Ерөнхий­лөгчийн, УИХ-ын, Орон нутгийн сонгуульд нийс­лэлд ялсан нам тэр чигээрээ ялдаг. Тэгэхээр Нийслэлийн МАН-ын дарга гэдэг ямархуу хэр хэмжээний албан тушаал вэ гэдэг харагдаж байгаа юм. 20 хоногийн дараа болох Нийслэлийн МАН-ын Бага хурлаар хэн дарга болох вэ гэдэг одоогоор тодорхой бус байна. Харин энэ суудлын төлөөх марафонд оролцох хүмүүсийн нэр эхнээсээ тодорч байх шиг байгаа юм. Мэдээж хэрэг, МАН дахь фракцууд тус тусын хүнээ сойж байгаа мэдээлэл бий. Энэ бол ямар ч намд байдаг үзэгдэл. Ялангуяа МАН шиг том намд олон фракц байж таарна. Одоогоор Хотын фракц, НАМЗХ, Зүүний хүчний холбоо, Дэвшилтэт холбоо зэргээс өрсөлдөх хүмүүсийн нэр дуулдаж байна. Түүнчлэн нэр дэвших магадлалтай хүмүүсийг онилсон ширүүхэн дайралтууд хэвлэлээр явж байна. Үүнээс гадна энэ өрсөлдөөнд нэгэн хачирхалтай субъект оролцоод эхэлсэн талаарх мэдээлэл анхаарал татаж байгаа юм. Юу гэвэл, тоон дотор үсэг гэдэг шиг Нийслэлийн МАН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгчийн зүгээс “морь” сойж байгаа гэж байна. Энэ мэдээлэл МАН-ынханд ил болсон байна. Тиймээс МАН-ын нөлөө бүхий эрхмүүд саяхан уулзаж Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалын төлөө өөр хоорондоо хөл, гараа бага жийлцэж шийдэлд хүрэх нь зөв гэж ярьцгаажээ. Хэнийг энэ албан тушаалд суулгах вэ гэдэг дээрээ ч ерөнхий байдлаар тохирсон гэсэн мэдээлэл байна. Нийслэлийн МАН-ын Бага хурлын эргэн тойронд иймэрхүү явдал болж байна. Хэд хоногий дараа хэн нэг нь Нийслэлийн МАН-ын дарга болно. Харин тэр хүн дээр хэлсэнчлэн намынхаа алдсан нэр хүнийг олж авч, “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг босгоод, 2020 оны сонгуульд ялалт байгуулах үүрэг даалгаврыг хүлээнэ. Эцэст нь, энэ Бага хурал ирэх сонгуулийн дүнг тодорхойлох юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Өчигдөр 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Өчигдөр 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Уржигдар 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22