Ерөнхийлөгч Х.Баттулга арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

2018-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхлээд “Мон-Ирээдүй” ХХК-ийн үйлдвэрийн байраар орж, эцсийн бүтээгдэхүүн болоод бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцыг үзэв. Үйлдвэрийн захирал А.Ганбилэгийн танилцуулснаар үйлдвэр нь арьс ширний салбарт олгосон зээлийн үр өгөөжөөр дотоодын цэрэг, цагдаагийн хувцас, гутал үйлдвэрлэж байгаа юм байна. Мөн ямааны арьсаар гутлын дотор, бээлий, хувцасны бэлэн савхи, үхэр сарлагийн арьсаар эмээлийн гөлөм зэргийг боловсруулан нийлүүлдэг байна. Харин үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн хүндрэлтэй байдаг хүчин зүйлийн томоохон нь арьсны механик гэмтэл болоод малын өвчлөлтэй холбоотой юм байна. Тухайлбал, паразит бог малын арьс гэмтээж байгаа нь тулгамдсан асуудал болж, хонины 80 хувь нь, ямааны 20-30 хувь /хамуу/ паразит өвчинд нэрвэгдсэн байна. Тиймээс үржлийн бус малыг татвартай болгож, арьсыг өвчлөхөөс нь өмнө эргэлтэд оруулдаг болгох хэрэгтэй гэж үйлдвэрийнхэн үзэж байгаа юм байна. Мөн “Монгол Шевро”, “Хос аз” үйлдвэрийн удирдлагууд болоод ажилтнууд арьсны чанар муу болоод хиймэл арьсан бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломж хязгаарлагдмал байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа. Бод малын түүхий эдийн чанар мөн л муу бөгөөд сүүлийн дамжлагаар гарч ирсэн арьс нь чанаргүй байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг бог болоод бод малын арьсны гэмтлийг бууруулахын тулд малын өвчлөлийг бууруулахаар тавдугаар сарын эхнээс энэ асуудалд онцгой анхаарч, малчдын анхаарлыг хандуулах боломжтой талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр орлоо. Хүрээлэнгийнхэн түүхий эдийн салбар уналтад орсон байгаа нь түүхий эдийн чанар муу байгаатай шууд холбоотой гэж үзэж байгаа юм байна. Гэсэн ч энэ асуудлыг шийдэх судалгаа, мөн хөгжлийн хүрээлэн гэгдэж байгаа ч салбарын хөгжлийн гарцыг судалсан зүйл байхгүй байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжлэлтэй хандаж, тус хүрээлэнгийн захирал Т.Төрмөнхөд салбарын хөгжлийн судалгааг сайн хийх ёстойг санууллаа.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21