Сүхийн талбай дээр үсээ хусуулахын оронд Н.Номтойбаярын үүдэнд суулт зарлахаар хүмүүс жагсагчдын дунд байна

2018-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Өнөөдөр /2018.5.16./ Сүхбаатарын талбайд эмч багш нар үсээ хусуулж эсэргүүцлийн жагсаалаа хурц хэлбэрт шилжсэнийг зарлалаа. Тэгвэл тэдний дунд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ХНХ-ын сайд байхдаа ажлаас чөлөөлсөн хүмүүс байгаа юм. Тодруулбал, Н.Номтойбаяр 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр, шинэ оны анхны Б/26 тоот тушаалаараа МСҮТ-ийн 17 захирлыг ажлаас нь чөлөөлж байсан юм. Энэ нь тухайн үедээ асуудал үүсгэж, халагдсан захирлууд шүүхэд хандаж, хэвлэлийн бага хурал хүртэл зарлаж байв. Тэдний нэг болох Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежийн захирал Д.Баярмаа л гэхэд 2016 онд гаргасан амжилт нь чамлахааргүй, Улсын ур чадварын уралдаанаас тус коллежийн оюутан Долгормаа, Жадам-Эрдэнэ, Батбуян нар гурван мэргэжлээр улсад нэг, гуравдугаар байрт шалгарч, Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Дабид болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд Долгормаа улсаа төлөөлөл оролцсон. Мөн БИТ байгуулсан нь улсад тэргүүн туршлага болсон байх жишээтэй. Улмаар өнгөрсөн сарын сүүлчээр тэдний ес нь энэ асуудлаар одоогийн сайд С.Чинзоригийг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ. Зарим нь өнөөдөр ийн Сүх жанжны талбай дээрх жагсаалд оролцож, үсээ хүртэл хусуулсан байна. Уг нь тэднийг халах шийдвэрийг гаргасан хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр юм. Тэгээд ч хууль зөрчиж халаа сэлгээ хийсэн бол гарсан хохирлыг тухайн албан тушаалтан хариуцна гээд хар дээр цагаанаар биччихсэн байдаг. Тиймээс хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж хохирсон захирлууд энэ тэмцлээ үсээ хусуулж, эсвэл С.Чинзориг сайдыг огцруулъя хэмээн шаардаж бус Н.Номтойбаярын өрөөний үүдэнд суулт зарлаж, түүнтэй хариуцлага тооцох талаар тэмцлээ өрнүүлбэл илүү үр дүнд хүрэх юм. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21