Ж.Мөнхбат: Богдын музейн эзэмшилд баригдсан барилгуудыг буулгаж, дархлах хэрэгтэй

2018-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА УИХ-ын нэр бүхий гишүүд Богд хааны ордон музейтэй холбогдуулан мэдээлэл хийв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын байр суурийг хүргэе.   -Богдын музейтэй холбоотой асуудлаар ямар шаардлага хүргүүлж байгаа вэ? -Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунханы эргэн тойрны газрыг бусдад олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах болон цаашид хамгаалах асуудлаар Ерөнхий сайд, салбарын яам, хотын удирдлагад шаардлага хүргүүллээ. Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейн талбайг 5.7 га байхаар тогтоосон байдаг. Тэгвэл өнөөдөр дээрх талбайд зориулалтын бусаар хэд хэдэн барилга баригдсан. Богд хааны ордон музейн эзэмшил, хамгаалалтын бүсэд түүх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол бий. Тиймээс дөрвөн зүйлийн шаардлага хүргүүлж байна. -Тухайлбал? -Нэгдүгээрт, Засгийн газрын 96 тогтоолыг зөрчин музейн эзэмшил газарт барилга байгууламж барьж байгаа асуудлыг нэн даруй зогсоож, тухайн газрыг нөхөн сэргээлгэх ёстой. Хоёрдугаарт, Богдын музейн эзэмшил газарт баригдсан барилгуудыг татан буулгах, тусгай зөвшөөрлийг цуцлаж, нийт талбайг 5.7 га байхаар гэрчилгээ олгож, дархлах хэрэгтэй. Гуравдугаарт, Богд хааны ордон музейн газарт байнгын харуул хамгаалалт бүхий түүх соёлын цогцолбор барих, орчин үеийн стандартад нийцсэн сонгодог музей бүхий үндэсний урлагийн театр барьж байгуулах тухай шийдвэрийг нэн даруй гаргах, Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монголын сүүлчийн хатан Дондогдуламын бунханг эвдэн зайлуулж, зуслангийн байшин барих зөвшөөрөл олгосныг яаралтай цуцлаж, тус газрыг тусгай хамгаалалтад авч соёлын өвд бүртгүүлэхийг шаардаж байна. -Соёлын өвийн хуульд хамгаалах талаар юу гэж зааж өгсөн байдаг вэ? -Богд хааны ордон музейн газрыг хамгаалах нэрийдлээр газар авсан компаниуд үнэхээр хамгаалах гэж авсан уу, ямар учраас нэр дээрээ байлгаад байгааг тодорхой болгох хэрэгтэй. Цаашид Монголын түүх соёлыг дэлхийд сурталчлах зорилгоор төр өөрийн хөрөнгөөр барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулмаар байна.  УИХ-аас гарсан ажлын хэсэг соёлын өвийг хамгаалж буй барилга байгууламжуудтай танилцаад дүгнэлтээ гаргасан. Байнгын хорооны хуралдаанаар танилцуулаад явна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд барилга байгууламжийн талаар 24 заалт тусгасан байдаг. Гэтэл эдгээр заалтуудын заримыг батлаагүй явчихсан байдаг. Иймд бид нэмж батлах 10 гаруй заалт байна. Өнөөдөр түүх соёлоо хамгаалж үлдэх нь чухал асуудал болоод байна. Иймд хэвлэл мэдээллийнхэн болон соёлын өвийг хамгаалагчидтай энэ чиглэлд тууштай хамтарч ажиллах болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2 цаг 25 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

2 цаг 30 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

17 цаг 40 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

20 цаг 26 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

20 цаг 30 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

20 цаг 40 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

20 цаг 43 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

20 цаг 44 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Өчигдөр 06 цаг 05 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин