“Шүүхийн шийдвэрийн цаана цөөн хүн баяжих МАНАН-гийн систем хадгалагдаж байна”

2018-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гарга­сан хүсэлтийг Дээд шүүх өчигдөр хэлэл­цээд “бүртгэх боломжгүй” гэсэн хариу өгчээ. Бүрт­гэлийн ажиллагаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү орох ёстой субьект биш атал оролц­сон. Түүнчлэн намд харъяалалгүй хөнд­лөн­гийн хүнийг гаргахыг шаардсан МАХН-ын гишүүдэд салаавч өгч, хэл амаар доромжилсныхоо эцэст “Намайг зод­чихлоо” хэмээн эмнэлгээр явж байгаа гэх мэдээлэл байна. Дээд шүүх ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасныг тодруулахад “Намын ээлжит II Их чуулганыг Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцүүлэн хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн  үзсэн”  гэв.  Дээрх хоёр асуудлаар  МАХН-ын гишүүдийн байр суурийг тодруулав.   Э.Эрдэнэжамъян: НАМЫН ДҮРЭМ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЭГ Ч ЗҮЙЛ БАЙХГҮЙ /Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн/: -МАХН-ын дүрмийн шинэчлэл, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль зөрчсөн. Их хурлаа дүрэмд нийцүүлж хуралдуулаагүй” гэж Дээд шүүх тайлбарлалаа.  Юуг нь хууль зөрчсөн  гэж үзсэн юм бэ? -Манай намын мөрийн хөтөлбөрт  иргэдийнхээ дундаж цалинг таван сая төгрөг болгоё, ард түмнээ сайхан амьдруулах зургаан аж үйлдвэрийн хот байгуулъя, тэтгэврийг 2.5 саяд хүргэе гэсэн заалтууд орсон нь МАНАН-ийнханд таалагдахгүй байгаагаас асуудал үүсч байгаа юм. Тэдний өөрсдийнх  нь мөрийн хөтөлбөрт ийм зүйл байхгүй. Зөвхөн өөрсдөө идэж ууж, цөөн хүн баяжих зүйлийг л тэд хийж байгаа. Бидний дэвшүүлсэн зорилт Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн гэх ямар ч үндэслэл байхгүй.  Дээд шүүх аргаа барахдаа эцэст нь “Танай Их чуулган хуралдсаныг бид харсан л даа, телевизээр гараад л байсан. Тэрийгээ хуралдсан гэдгийг нотол” гэх утгатай шаардлага тавьж байна. Цаад санаа нь МАНАН-гийн цөөн хүн баяжих системийг хадгалж байгаа юм. -О.Баасанхүү гишүүн ямар байр суурьтай оролцсон юм бэ? -О.Баасанхүү утсаар яриад “Намайг оруулахгүй байна”, “Одоо би яах вэ” гэхчлэн утсаар заавар зөвлөгөө аваад яваад байсан. Утасны цаана хэн байгааг бүү мэд. Бодвол МАНАН-гийн нэг нөхөр байгаа биз. Энэ бүхний эцэст МАХН-ын дүрэм хэвээрээ, намын дарга  хэвээрээ үлдлээ. Хамгийн гол нь бидний эрүүл саруулаар,  улс орноо хөгжүүлэх бодлогоор  өрсөлдөх гэсэн мөрийн хөтөлбөр маань бүртгэгдсэнгүй.   Ц.Шаравдорж /Монгол Улсын гавьяат хуульч/: ЭНЭ УЛС ТӨРИЙН МАШ МУУХАЙ ЖИШИГ -Танай намын  дүрмийн шинэчлэлийг Дээд шүүх яагаад бүртгэсэнгүй вэ? .  -Миний ажигласнаар  Дээд шүүх “МАХН-ын Их чуулган, Бага чуулган  нь хууль зүйн үндэстэй гэж үзэх боломжгүй” гэсэн О.Баасанхүүгийн үгээр яваад байна. Гэтэл О.Баасанхүү хуралд орох боломжгүй субьект шүү дээ. Манай нам нэр бүхий зургаан хүнийг хуралд оруулсан. Тэгвэл О.Баасанхүү шууд орж ирсэн. Үүнээс үзэхэд, тэр хүн  Дээд шүүхэд хаалтгүй л юм байна. Дээр нь шүүгчид биднийг үг хэлэх гэхээр хэлүүлэхгүй, ярих гэхээр  яриулахгүй байсан. Уг нь  Дээд шүүх дээр  улс төрийн намуудыг бүртгэх, дүрмийн өөрчлөлтийг батлуулах асуудалд чөлөөтэй яриулдаг, сонсдог, асуудаг. Тэр байдал алга болжээ. Бүртгэлийн асуудалд О.Баасанхүүг нэг тал болгон оруулж байна. Манай намын гишүүд хөндлөнгийн хүн учраас  түүнийг гарга гэдэг асуудлыг тавьсан. Гэтэл оруулаад явж байгаагаас харахад цаашид ямар ч асуудалд хөндлөнгийн хүмүүсийг оруулдаг жишиг бий болох нь. Энэ бол улс төрийн маш муухай жишиг. -О.Баасанхүү гишүүн намайг зодсон гээд эмнэлгээр явж байгаа гэсэн. Ийм зүйл болсон юм уу? -Орж ирээд өөрөө л Э.Эрдэнэжамъяныг түлхэж асуудал үүсгэсэн. Бас тэр хавиар манай намын залуу гишүүдийн өмнүүр “Чи яах юм бэ” гээд салаавч өгөөд дайрч давхиад байсан. УИХ-ын гишүүний ёс зүй тэр хүнд юу ч биш юм байна. Эр бар гэдэг байдлаар ямар ч ёс зүйгүй хандсан. Дээд шүүх үүний  өмнө буюу  2017 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр мөн л тус намын хүсэлтийг хэлэлцэж хүлээж авахаас татгалзаж байсан юм. МАХН-ын гишүүдийн зүгээс улс төрд бий болсон МАНАН бүлэглэл, олигархиудын зүгээс  өнгөрсөн хугацаанд манай намын даргыг барьж, хорьж, шахалт үзүүлсэн. Мөн намын дарга гадаадад эмчлүүлэх явцдаа эх орондоо ирэх гэхээр нь  ирүүлэхгүй байх, ирчихээд буцах гэхээр нь шахалт дарамт учруулах зэргээр намын үйл ажиллагаанд саад уч­руулж байсан. Одоо ч тэр нь хууль, шүүхийн байгууллагын оролцоотой үргэлжилж байна” гэдгийг хэлж байв. Тухайлбал,  үнэм­лэхүй олонхтой парла­мен­тад ганц гишүүнтэй МАХН-аар МАН, АН-ын­хан оролдох хам­гийн том шалтгаан юу байж болохыг намын дэд дарга С.Ганбаатар  “Тэд Ерөнхийлөгчийн сонгуулиас насгүй болсноо ойлгосон, ялагдсан. Би ялсан, тэд луйвардсан. Гэхдээ энэ нь би ялагдсан гэсэн үг биш. Тэдний амьдрах хугацаагаа уртасгах ганц боломж нь Монголын ард түмний итгэл, найдвар болсон МАХН-ыг үгүй хийх явдал. Яагаад гэвэл, МАХН хүчтэй удирдагч, үзэл баримтлал, дэм­жигчидтэй. Манай намыг үгүй хийхийн тулд үр могой болсон О.Баасанхүү гэдэг нөхрөөр захиалгат жүжиг тавиулж байгаа юм. О.Баасанхүү ТЕГ-ын гүйцэтгэх ажилтан болчихсоныг Ж.Батзандан гишүүн, Ц.Нямдорж сайд хоёр хэлсэн шүү дээ” хэмээж байв. МАХН-ынхан дүр­мийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг бүртгэх асуудлын ард улс төрийн бүлэглэл, түүний захиалга байна гэдгийг ийнхүү хэлж байна. Тэгвэл “Захиалгын шүүх бий болоод байна уу”, “Дээд шүүхийн шүүгчид Монголын улс төрийн гуравдагч хүчний эсрэг улс төрийн бүлэглэлийн явуулж буй үйл ажиллагаанд хамаатай эсэх нь удахгүй тодорхой болох уу” гэсэн утгатай мэдээллүүд хэв­лэлээр өмнө нь гарч бай­сан. МАХН-ын дүр­мийн өөрчлөлтийг бүрт­гэх асуудлыг Дээд шүү­хээр хэлэлцэхэд  шүүгч Г.Цагаанцоож оролц­сон. Түүний хувьд Ховд аймгийн уугуул,  Ц.Элбэгдоржтой нэг ангид сурч байсан гэсэн мэдээ­лэл дуулддаг бол суд­лаач Д.Ганхуяг цахим хуудастаа “Улс төрийн шүүгч” хэмээн бич­сэн байдаг. Ямартай ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараа 2013 оны дөрөвдү­гээр сарын 13-нд зарлиг гаргаж Дээд шүүхийн шүүгчээр томилсон бол 2016 оны арванхоёрдугаар сард  мөн зарлиг гарган Алтан гадас одонгоор шагнасан байдаг юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21