АН: Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох асуудлаар цэцэд хандана

2018-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн  /2018.05.14/ хуралдаанаараа  Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. АН-ын бүлгээс хүүхдийн мөнгийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Тиймээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохгүй бол хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд  хандана гэж мэдэгдлээ. Мөн сөрөг хүчин Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлаар Засгийн газарт хоёр ч удаа хандаж шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөхгүй байгаа учраас дахин сануулж байгаа гэлээ. Энэ үеэр бүлгийг дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулав. -Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар болон бусад гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Дараагийн хүмүүсийг томилох асуудлыг УИХ болон холбогдох байгууллагууд хэзээ томилох вэ. АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү?  -Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хугацаа дуусгавар болсон. Хугацаа дууссан зайлшгүй солих ёстой. Ерөнхийлөгч, УИХ-аас дараагийн хүмүүсийг нэр дэвшүүлж, өргөн барих ёстой. -Ерөнхийлөгчөөс АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох шийдвэр хүргүүлсэн ч байнгын хорооны зүгээс дэмжихгүй буцаасан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл мөн үү? -АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлсэн асуудлыг Хууль зүйн байнгын хороо буцаасан нь хууль зөрчсөн гэх үндэслэлтэй байгаа юм.  Хууль зүйн байнгын хороо хүсэлтийг хүлээж аваад дэмжсэн, дэмжээгүй ч УИХ-ын чуулганд танилцуулах ёстой үүрэг нь зөрчигдсөн гэж үзэж байна. Энэ хуулийн зөрчлийг арилгах ёстой гэж УИХ-ын даргаас шаардана. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан үйлдэл болно. -С.Зоригийн хэргийн асуудлаар УИХ-ын зарим гишүүнд хэрэг үүсгэн  шалгаж магадгүй гэсэн мэдээлэл ч байна? -УИХ шүүх байгууллага биш. С.Зоригийн хэргээр энэ УИХ, улс төрийн намууд олон жил улс төрийн ашиг хонжоо харж ажиллаж байгаа. Тэр хүний асуудлыг хууль дээдлэх зарчим байгуулдаг улс юм бол хуулийн байгууллага шийдвэрлэх ёстой. Хөндлөнгөөс улстөрчид орж, УИХ-ын гишүүд хөндлөнгөөс оролцох нь буруу юм. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхээ биелүүлэхгүй байж бусдын хэрэгт оролцоно гэдэг нь ямар нэг барьцаалагдсан асуудал байгаа гэдэг хардлагыг нийгэмд бий болгоно. Тиймээс хуулийн байгууллага шийдвэрлэх эрхийг нь олгох ёстой. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21