М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Сандуй нар Нийслэлийн МАН-ын хуралд квотоор орох уу?

2018-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Зургаан жилийн дараа ээлжит товоо зарлаад буй Нийслэлийн МАН-ын хорооны хурал угтсан шахалт, шаардлага, эсэргүүцэл ид өрнөж байна. Энэ дундаас одоогоор хамгийн хүчтэй акц нь дөрвөн дүүргийн намын хорооны даргын гарын үсэгтэй МАН-ын Хяналтын хороонд хаягласан өргөх бичиг гэж болно. Ирэх сарын 7-нд товлогдоод байгаа Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг угтаж Нийслэлийн МАН-ын намын хорооны тэргүүлэгчид хуралдаж тов, төлөөлөгчийн тоо, сонгох журмыг баталжээ. Ингэхдээ намын анхан шатны байгууллагаас 305 төлөөлөгчийг сон­гож, 69-ийг нь квотоор оролцуулахаар шийд­вэр­лэсэн нь Баянгол, Баянзүрх, Сонгино­хайр­хан, Налайх дүүргийн намын хорооны дарга нарын эсэргүүцэлтэй тулгарч, өдгөө Хяналтын хороонд “Тайлбар хүсэх бичиг”-ээр очоод байгаа аж. Тэд Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа шалтгаанаа ингэж тайлбарлажээ.  Нэгдүгээрт, хурлын 305 төлөөлөгчийн 69-г квотоор сонгох нь намын үндсэн дүрэмд заасан аймаг, нийслэлийн намын Бага хурал нь НАШБ-аас сонгогдсон төлөөлөгчөөс бүрдэнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.  Дүрмээр 305-ууланг нь сонгох ёстой. Хоёрдугаарт, МАН-ын үндсэн дүрэмд аймаг, нийслэлийн намын хорооны Бага хуралд квотоор төлөөлөгч оролцуулна гэсэн зохи­цуу­лалт байх­гүй. Гэ­тэл квотоор орж ирэх 69 тө­лөө­лөгчийн дунд М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Сандуй тэр­гүү­тэй хүмүүс орж ирнэ гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс дүүргүүдийн на­мын хороод болон хотын 1000 гаруй үүрийнхэн эсэргүүцэж ийм бичгийг МАН-ын Хяналтын зөвлөл, нийслэлийн МАН-ын хороонд хүргүүлээд байгаа юм. Улмаар Хангарьд ордны үүдэнд монгол гэр барьж өлсгөлөн зарлах зөвшөөрлийг холбогдох байгуулагуудаас хүсч эхэлсэн байна. Нөгөөтэйгүүр 2018 оны статистик тоогоор 32 мянга орчим намын гишүүний нэг хүрэхгүй төлөөллийг Нийслэлийн намын Бага хуралд оролцуулахаар шийдвэрлэж байгаа нь намын олон мянган гишүүдийн хүсэл, зоригийг илэрхийлсэн хурал болно гэдэгт эргэлзэж байна. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн энэ шийдвэр нь МАН-ын гишүүдийн нам бус дарга нарын нам болсныг батлан харуулж байна гэж албан бичигтээ дурджээ. Иймд намын дүрмийг үндэслэн НАШБ-аас сонгох гэдгийг нэг мөр ойлгон хэрэглэх тайлбар гаргаж өгөхийг хүсье гэжээ. Дөрвөн дүүргийн намын хорооны дарга нарын гарын үсэгтэй бичигт “УИХ, орон нутгийн сонгуулиас хойш намын нэр хүнд иргэдийн дунд таагүй байгааг намын гишүүд дэмжигчид шүүмжилж байна. Нийслэлийн МАН-ын хороо нь дүрмийн бус намын даргыг үүрэг гүйцэтгэгчтэйгээр найман сар болж байгаа нь намын ажил зохих түвшинд явагдахгүй байна” гэдгийг ч тодотгосон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21