Д.Амарбаясгалан: Би нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөхгүй

2018-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Нийслэлийн МАН-ын Бага хурал болохтой холбогдуулан намын даргын нэр яригдаж эхлээд байгаа юм. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан МАН-ын генсек Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийснийг “Сошиалын сонин” буланд онцолж байна. Тэрээр “Сүүлийн үед нийслэлийн МАН-ын бага хурал болох гэж байгаатай холбоотой над руу хэд хэдэн сэтгүүлч холбогдож “Нийслэлийн намын даргад өрсөлдөх гэж байгаа юм уу, сошиалаар ийм мэдээлэл яваад байх юм” гэж асуулаа. МАН-ын 28-р их хурлаас байгуулагдсан Бага хурлын гишүүдийн 75 хувь нь надад итгэл хүлээлгэж намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа сонгосон. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд энэ итгэлийг зүтгэлээр хариулахаар зорин ажиллаж байна. 2016 оны сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд МАН-аас явуулж буй үйл ажиллагаанд хяналт, шаардлага тавьж ажиллах нь Намын ерөнхий нарийн бичгийн даргын хийх гол ажил. Тодруулбал миний үндсэн үүрэг. Мөн энэ цаг үед МАН-д бодлого, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. МАН-ын 28 дугаар их хурлаас сонгогдсон намын шинэ удирдлага “Шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр” боловсруулахаар ажиллаж байгаа. Бид намынхаа бодлого боловсруулах чадварыг сайжруулах, гишүүдийнхээ улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар олон ажил эхлүүлээд ид явж байна. Энэ бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх нь Ерөнхий нарийн бичгийн дарга миний гол үүрэг юм. Энэ үүрэг, хариуцлагаас зугатах бодол надад алга. Иймд намайг нийслэлийн намын дарга болно улмаар засаг дарга болно хэмээн эмээж буй нөхдөд хэвлэлээр явуулж буй элдэв гүтгэлгээ зогсоохыг зөвлөж байна” гэжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21