Ерөнхий сайд нараа гаргахаар тохиролцсон уу?

2018-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Тэднийг саатуулах хугацаа өнөөдөр дуусч байгаа учраас үргэлжлүүлэн хорьж, шалгах хүсэлтийг Нийслэлийн прокуророос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргүүлжээ. Шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг өнөөдөр шийдэх юм.  Тэгвэл улс төрийн хүрээнд МАН, АН-ынхан Ерөнхий сайд нараа гаргах тохироог хийсэн талаар ярьж эхэллээ. АН-ын зүгээс Оюутолгойн асуудалд зөвхөн манай намын гишүүдийг буруутгаж, улстөржсөн байдлаар хандвал намын гишүүнээ хамгаална гэсэн өнцгөөс хандаж байгаа. Эрх баригч намын хувьд ч Ерөнхий сайд асан С.Баярыг тийм ч амархан тавиад явуулчихгүй болов уу. Тиймээс хоёр нам Ерөнхий сайд нараа гаргах  тохироог хийсэн эсэх нь өнөөдөр харагдана. С.Баяр хоригдох хугацаандаа эргэлт авахгүй, хэнтэй ч уулзахгүй хэмээн өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэж байв. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарыг хорих 461 дүгээр ангид уулзахаар очиход нь хүлээж аваагүй гэдэг. Ерөөс С.Баяр Ж.Батзандантай эрлэгийн үүдэнд уулзахаар тохирчихсон асуудал шүү дээ. Түүнийг хүлээж авахгүй байх нь тодорхой байв. Харин С.Баярыг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нар эргэж очжээ. Ч.Сайханбилэгийн хувьд саяхан хорих 461 дүгээр ангиас ил захидал илгээсэн. Тэрээр захидалдаа “...УИХ-ын танхимд нам, бүлгээрээ улс төржиж, маргаж мэтгэлцэн олонхи, цөөнхөөрөө аливаа бодлого улс төрийн асуудлаар шийдвэрээ гаргадаг нь Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн нэг  билээ. Харин хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас бүрэн эрхээ гуравдагч засаглалд санаатай санаандгүй шилжүүлэх үү гэсэн асуудал өнөөдөр үүслээ. Цаашид УИХ, Засгийн газар улс төр, эдийн засгийн том асуудлуудаа бие даан аливаа гадны нөлөөгүй шийдвэрлэж чадах уу гэдэг асуудал боллоо. Асуудлын зөв бурууг Шүүх бус УИХ шийдэх учиртай. УИХ-ын нийт гишүүдийг нам эвсэл үл харгалзан энэ асуудлаар нэгдмэл нэг хатуу байр суурьтай байхыг хүсч байна...” гэсэн байдаг.  Ийнхүү  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээний асуудлаар хоёр Ерөнхий сайдыг үргэлжлүүлэн хорих, эсвэл хоёр намыг тохироо биелэлээ олж  суллагдах уу гэдэг нь өнөөдөр тодорхой болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21