1072 хувьцааг “амилуулах” хоёр хувилбар

2018-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
  С.УЯНГА “Эрдэнэс-Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ногдол ашиг хуваарилахгүй байхаар тогтсон. Гэхдээ иргэдэд ногдож байгаа хувьцаа, компанийн ашгийг харвал нэг иргэнд 3000 төгрөг ногдох тооцоо хийж хэд хэдэн хувилбар гаргасан тухайгаа долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчид танилцуулж байв. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан мөртлөө ногдол ашиг хуваарилах тал дээр хойрго хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж, 3000 төгрөг биш 300000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах санал гаргасан юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг, Хөрөнгө оруу­лалтын газрын захи­рал С.Ашидмөнх нар өчигдөр 1072 хувь­цааг “амь” оруулах хоёр хувилбарыг Ерөн­хийлөг­чид танилцууллаа. Иргэдэд ногдол ашиг тараах эхний хувилбар нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны одоогийн эзэмшлийн дагуу иргэн бүрт 300 мян­ган төгрөгийн ногдол ашиг тараахын тулд 300 орчим сая метр куб уулын цул хөдөлгөж, 60 сая тонн нүүрс олбор­лож, борлуулах шаард­лага­тай. Гэсэн ч ком­пани өнгөрсөн онд 47 сая метр куб уулын цул хөдөлгөж, 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.5 сая тонн борлуулсан тул үйлдвэрлэлийн энэ хэмжээг ойрын хугацаанд нэмэг­дүүлэх боломжгүй гэлээ. Харин хоёр дахь хувилбар нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах юм. Энэ нь төрийн өмчит уул уурхайн компаниудын орлогоос хуримтлагдаж, одоогоор зарцуулахгүй хадгалж байгаа сангаас хуваарилалт хийх хувил­бар аж. Ингэхийн тулд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчилж, тус санд хуримтлагдсан ашгийг ногдол ашиг болгож тараах замыг нээх боломжтой юм байна. Энэ тооцоогоор нэг иргэнд 123 мянган төгрөг хуваа­рилах боломжтой бөгөөд компанийн өрт­гийг бууруулснаар 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийжээ. Тэдний саналыг сонс­соны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндсэн хуулийн 6.1-т “… байга­лийн баялаг гагцхүү ард түм­ний мэдэл, төрийн хам­гаа­лалтад байна” гэс­ний дагуу байгалийн баял­гаас ард иргэдэд ног­дол ашиг тараах асууд­лаар удахгүй УИХ-д хуулийн төсөл өргөн барина. Хуулийн төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн 85 хувийг иргэдэд шилжүүлэх замаар иргэн бүрт очих ногдол ашгийн хэмжээг өсгөх болоод иргэдийн хувь­цааг хамгаалах асуу­­дал тусгагдаж бай­гаа. Компанийн удирд­лагуудын ногдол ашиг ху­ваарилах саналыг дэмжинэ” гэлээ. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21