Үндсэн хуулийн цэц хугацаа нь дууссан гурван гишүүнтэй боллоо

2018-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Тэрээр ТӨХ-ны даргаар ажиллаж байгаад 2012 оны тавдугаар сарын 9-ний өдөр УИХ-аас нэр дэвшиж Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж байлаа. Тиймээс хуулиар олгосон бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Д.Сугараас гадна хуулийн хугацаа нь дууссан хоёр гишүүн Цэцэд байна. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн цэцэд суусан, Цэцийн дарга, орлогч даргаар тасралтгүй ажилласан хүн бол Н.Жанцан байдаг. Түүнийг хамгийн сүүлд 2011 оны тавдугаар сарын 5-нд дахин томилжээ. Ингэхээр Н.Жанцангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил дөрвөн хоног болж байна гэсэн үг. Бас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн бүрэн эрхийн хугацаа Н.Жанцангийнхтай адил нэг жил дөрвөн хоногийн өмнө дуусгавар болсон байна. Н.Жанцан, Д.Наранчимэг хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлж Цэцийн гишүүн болгож байсан. Ингэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хоёр эрхмийн орны хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй юм. Харин Д.Сугар УИХ-аас нэр дэвшиж байсан болохоор орных нь хүнийг нэр дэвшүүлэх эрх УИХ-д хадгалагдаж байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг нэр дэвшүүлж байв. Харамсалтай нь УИХ, тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийнхэн эрс эсэргүүцэж, саналыг нь унагасан байдаг. Тэр үеэр Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Н.Жанцангийн талаар асуусан нэгэн гишүүний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “...Жанцан гуайг Ерөнхийлөгч одоохондоо байж байг гэсэн” гэх хариултыг өгч байсан юм. Бас л марзан хариулт шүү. Ингэж Р.Бурмааг унагаснаас хойш Ерөн­хийлөгчийн зүгээс Цэцийн хугацаа нь дууссан гишүүдийн асуудлыг хөндөөгүй. Н.Жанцан, Д.Наранчимэг нар Цэцийн гишүүний бүрэн эрхийг эдэлсээр л суугаа юм. Өнөөдөр энэ хоёр эрхэм дээр нэмэгдэж байгаа Д.Сугарын хувьд өнгөрсөн хугацаанд Цэцийн гишүүний бүрэн эрх халхавч, бамбай болж ирэх шиг болсон. Түүнтэй холбоотой гэх МИАТ-ийн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гэсэн хэд хэдэн хэрэг яригддаг.  Тэгэхээр өнөөдрөөс Д.Сугарын оронд очих хүний нэр яригдаж таарна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хугацаа нь дууссан гишүүдийн оронд хэн хэнийг, хэзээ нэр дэвшүүлэх гэж байна вэ гэдэг мэдээлэл яг одоогоор алга. “...Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэж үг бий. Бас “...Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэж ч ярьдаг. Нэгэнт хуулийн хугацаа нь дууссан энэ гишүүд “...Ерөнхийлөгч, бас УИХ хэзээ миний оронд хүнээ нэр дэвшүүлэх бол” гээд харж суугаа нь тодорхой юм. Үндсэн хуулийн цэц хавиар ийм асуудал байна. Гишүүдийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад л байдаг. Яагаад ч юм, байлгаад л байдаг. Гэтэл Ерөнхийлөг­чийн зүгээс шал өөр албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа гэдэг юмаар оролдоод сууж байна. Түүний зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гээд оронд нь томилох хүнийг цахим санал хураалт гээ­чээр тодруулаад байгаа юм. Угтаа Х.Энхжаргал Мон­гол Улсын Ерөн­хий­лөгчийн нэр дэвшүүлс­нээр 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр УИХ-аас АТГ-ын даргаар томилогдсон байдаг. Тэгэхээр түүний бүрэн эрх хэрэгжээд хоёр жил болоогүй байна гэсэн үг. Харин хуульд заасан хугацаа нь Цэцийн гишүүдийнхтэй адил зургаан жил буюу 2022 оны долдугаар сарын 8-нд дуусах юм байна. Ер нь бол Үндсэн хуулийн цэц, АТГ хоёулаа Монгол Улсад хуулийг мөрдүүлэх үүрэгтэй онц чухал байгууллага. Тэгэхээр Ерөнхийлөгч маань эхлээд Үндсэн хуулийн цэцэд хугацаа нь дуусчихаад өөрийнх нь амыг харж суугаа хоёр хүний асуудлыг шийдэх  хэрэгтэй болж таараад байгаа юм. УИХ ч бас өнөөдөр бүрэн эрх нь дуусч байгаа Д.Сугарыг чөлөөлөх асуудлаа шуурхайлах биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21