Д.Дамба-Очирын дараагийн алхам

2018-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн гуравдугаар сард захирамж гаргаж, Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирыг томилсон байдаг.  Өнгөрсөн сар гаруйн хугацаанд ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, таван дэд ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Харин Д.Дамба-Очир гишүүн өчигдөр УИХ-ын даргад Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээс түр хугацаанд чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байна. Мөн өөрийн оронд ажлын хэсгийг ахлах хүнийг томилж өгөхийг хүсчээ. Түүний энэ хүсэл  нь Оюутолгойн гэрээг шалгаж, Монголд ашигтай эсэхийг тогтоох хүсэлгүй гэдгийг нь давхар илтгэлээ. Олон нийтийн дунд хамгийн их анхаарал татаж буй асуудал бол Оюутолгойн гэрээг луйвар болсон эсэхийг мэдэх юм. УИХ дахь энэ ажлын хэсгээс ард түмэн олон зүйл хүлээж байв. Гэтэл ажлын хэсэг ахлагчаасаа эхлээд Оюутолгойн гэрээг шалгахаас татгалзаж буй. Уг нь Д.Дамба-Очир гишүүн саяхан л “Оюутолгойн гэрээтэй холбоотой олон яриаг энэ ажлын хэсэг мухарлана” хэмээн ярьж суусан. Гэвч ямар асуудал түүнийг ажлын хэсгээс татгалзахад хүргэв. Элдэв янзын дарамт шахалт байв уу. Ямартаа ч тэр ийм алхам хийсэн нь УИХ-ын гишүүнээс татгалзаж байгаатай агаар нэг юм. Учир нь тэр ард түмний өмнө  хүлээсэн үүрэгтэй, үүргээ биелүүлэхээр тангараг өргөсөн УИХ-ын гишүүн.  Парламентад хоёр удаа сонгогдсон, туршлагатай улстөрчдийн тоонд багтана. Эрдэнэтийн олон мянган иргэний илтгэлийг хүлээж, энэ УИХ-д дахин сонгогдоод буй.  Гэсэн ч сонгогдсон тойрог төдийгүй, Монголын ард түмний эрх ашиг, үнэнийг мэдэх эрхээс тэр татгалзлаа. Тэр УИХ-ын гишүүний үүргээ биелүүлж, үнэн зөвийг хайх эрлийг хийж чадсангүй. Тэгэхээр магадгүй Д.Дамба-Очирын  дараагийн алхам нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах юм. Өчигдөр болсон МАН-ын намын бүлгийн хурлаар ажлын хэсгийн ахлагчтай холбоотой асуудлыг хэлэлцэн Д.Дамба-Очирын оронд томилох хүнийг ярилцжээ. Ажлын хэсгийг энэ удаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлахаар болсон байна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдлон ажиллаж байгаа. Эх орныхоо эрх ашгийн төлөө явах учиртай энэ ажлын хэсгээс нэг их зүйл хүлээх хэрэггүй гэдгийг мөн л Д.Дамба-Очирын “ухралт” давхар харуулж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21