Хилээр гарч байгаа усыг ашиглах бодлого баримтална

2018-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
  С.УЯНГА   Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцлээ. Мөн энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны бодлогын талаар танилцуулга хийв. Ерөнхий сайд мэдээлэл өгөхдөө “Үндсэн хууль болон усны бодлоготой холбоотой 22 хууль, 30 гаруй дүрэм журам гаргасан байна. Усны нөөцийг хамгаалах, хуримтлалыг бий болгох, зөв зохистой ашиглах, өсвөр залуу үе, нийт иргэдэд сурталчилан таниулах зорилт тавьсан. Усны тухай хуульд 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, тооцоо судалгаагүйгээр усны асуудал эрхэлсэн газрыг татан буулгасан нь алсын хараагүй бодлого гэж харж байна.  Хүн ам, аж үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээ нэмэгдэж байна. Монгол Улсын жилийн нийт хэрэгцээ 2020 он гэхэд  хоёр дахин өсөх тооцоо байна. Усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Мөнх цас, мөсөн голын усны хэмжээ багассан. 2017 оны байдлаар 391 нуур  тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэсэн.  Мөстөлтийн хайлалт хурдацтай нэмэгдэж байна. Хүн амын өсөлт, эдийн засаг, малын тоо толгой өсөхийн хэрээр усны хэрэглээ эрс өсч байна. Усны нөөцөд уур амьсгалын өөрчлөлт сөргөөр нөлөөлж байна” гэдгийг онцоллоо. Усны нөөц, ус ашиглалтын талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар гишүүд байр сууриа  илэрхийлэв.   УИХ-ын гишүүн Ж.Батзандан:   -10 жилийн дараа Улаанбаатар усны хомсдолд орно гэд­гийг судлаачид хэлж бай­на. Цэвэрлэх бай­гууламжийг барих Монголын аж ахуйн нэгжүүдийг яаж дэмжиж байна вэ. Мөн олон жил ярьж байгаа Хэрлэн гол, Орхон, Говь төсөл ямар шатандаа явж байна вэ. Туул голын эрэг хавиар газар их олгосноос усны хэрэглээ, бохирдол хэрээс хэтэрч байна. Туул голоо аврах чиглэлд Засгийн газарт тодорхой бодлого байна уу.   Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат:   -Хэрлэн, Орхон зэрэг төслийн талаар яриа хэлэлцээрийн төвшинд явж байгаа. Цаашид бид хил дамнасан олон улсын гэрээний хэлэлцээрийн дагуу хилээр гарч байгаа усаа ашиглах ёстой гэсэн бодлого баримталж байгаа. Ундны усны талаар нэгдсэн бодлого гаргах ёстой. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг удахгүй оруулж ирнэ. Туул болон бусад голын усан сан болон хязгаарлалтын бүсүүдийг хадгалахыг зорьж ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн З.Нарантуяа:   -Суурин газрын иргэд нь шууд ундны усандаа ус хэрэглэж байгаа гол мөрний усны чанарын судалгааг ямар байгууллага хариуцаж, хийдэг вэ. Намууд мөрийн хөтөлбөртөө усны нөөц бүрдүүлж, усан цахилгаан станц байгуулна гэж ярьдаг.   Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат:   -Монгол Улсын ус ашигласны төлбөрийн орлого 2017 онд 47.7 тэрбум төгрөг улсын орлогод орсон. Үүнээс 35 хувийг ус, байгаль орчин хамгаалахад зарцуулж байна. Бид олсон орлогоо л буцаагаад ус, байгаль орчинд зарцуулбал том дэм болно. Байгаа төсөв мөнгөний хүрээнд далан, усан цахилгаан станц барина гэдэг ч  цаасан дээр хэрэгжиж байна. Хил дамнасан усыг ашиглахын тулд томоохон нуур үүсгэж, тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж байгаа. Бид гадагшаа гарч байгаа усныхаа 10 хувийг ашиглахад л одоогийн хэрэглээ найм дахин нэмэгдэх боломжтой. Туул гол дагуух тус­гай хамгаалалттай газар олголтод зөвшөөрлүүдийг шалгах ажлын хэсэг гараад удахгүй дүгнэлтээ гаргана. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21