Гурван өдөрт хоёр хотод хийсэн ажил хэрэгч уулзалт

2018-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд    Хөх хотод ажлын айлчлал хийх хугацаандаа ӨМӨЗО-ны дэд дарга, Засгийн газрын намын бүлгийн гишүүн Ай Лихуатай уулзалт хийсэн.  Хөх хотод хийсэн уулзалтын үеэр  хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх,  шинэ салбарт  хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. ӨМӨЗО-ны дэд дарга,  Засгийн газрын намын бүлгийн гишүүн нь  БНХАУ-даа нөлөө бүхий улстөрч эмэгтэй.  Тэрбээр   ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ү-дан багшийн их сургуулийн багшаас өгсүүлээд  Засгийн газрын намын бүлгийн гишүүн, дэд дарга хүртлээ дэвшсэн. ӨМӨЗО-ны  Радио, телевизийн захирал,  Хэвлэл, кино, телевизийн дарга, Ү-хай хотын  намын дэд дарга, хотын даргаар ажиллаж байсан  түүхтэй. Уулзалтын эхэнд  Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд хэлэхдээ  “Улаанбаатар хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн  Хөх хотод хийсэн  айлчлал өндөрлөөд удаагүй байхад  ӨМӨЗО-ны  дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж,  хамтын ажиллагаагаа өргөжүүлэх  талаар ярилцсан ажлуудаа батжуулж байгаад талархаж байна.  Энэ оны долоодугаар сарын  6-8-ны хооронд  Улаанбаатар хотноо “Мөнх тэнгэр”  сэдвийн дор  Монгол туургатны соёл, урлагийн  их наадмыг зохион байгуулна.  Энэ наадамд ӨМӨЗО-ны соёл, урлагийн байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцуулахыг хүсч байна. Түүнчлэн Хөх хотын нэрэмжит ногоон байгууламж бүхий гудамж байгуулахад онцгойлон анхаарч  ажиллах,    аялал жуулчлалын салбарт  ч ахиц гаргахын төлөө  хоёр тал үр дүнтэй ажиллаж чадна гэж бодож байна.   Хүй долоон худагт байрлах “Монгол наадам цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах саналтай байна” гэлээ. ӨМӨЗО-ны дэд дарга  Ай Лихуа “Найрсаг сайхан угтаж авсан Улаанбаатар хотын дарга танд талархлаа.   Гурав хоногийн дотор та бид  Хөх хот, Улаанбаатар хотод харилцан  хоёр удаагийн ажил хэрэгч уулзалт амжилттай  хийж байна.  Энэ удаагийн айлчлалдаа  Баяннуур хотын дэд дарга  Гуо Ган,  ӨМӨЗО -ны аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жэн Ипин нарыг зориуд бүрэлдэхүүндээ багтаасан.  Баяннуур хот нь газар тариалан, сэргээгдэх эрчим хүч өндөр хөгжсөн хот. Энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бидэнд бий. Мөн аялал жуулчлалын салбарт  таны  хэлсэнчлэн  бизнес, иргэд, эрүүл мэндийн чиглэлээр   хөгжүүлэх боломж бий“ гэсэн юм. Тэрбээр Монголын сайхан оронд  урьж, өвс ногоо цухуйж байгаа  энэ сайхан улиралд зочилж байгаадаа  баяртайгаа байгаагаа  хэллээ. Ийнхүү  ӨМӨЗО -ны дэд дарга  Ай Лихуа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд нар  3 хоногт, хоёр хотод  ажил хэрэгч  яриа хэлэлцээг амжилттай хийлээ. Хатагтай  Ай Лихуа нь  Гадаад хэргийн яамны урилгаар  Монгол Улсад  албан ёсны айлчлал хийж байна.  3 хоногийн хугацаанд айлчлахдаа   Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Г.Занданшатартай албан уулзалт хийж,  Дорноговь  аймгийн Сайншанд хотод  зочилно. Мөн  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Ц.Цэрэнбаттай уулзах  хөтөлбөртэй гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21