Засгийн газрыг огцруулах саналын босгыг өндөрсгөнө

2018-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “УИХ-ын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо.  УИХ-ын дарга М.Энхболд,  МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүд, өмнө нь парламентад  сууж байсан эрхмүүд, улс төр судлаачид оролцож гишүүдийн ёс зүйн асуудлыг хөндөж ярилцав. Сүүлийн үед УИХ-ын нэр хүнд унах, гишүүд хуралдааны ирц бүрдүүлдэггүй, гэмт хэрэгт холбогдох зэрэг ёс зүйн болон хариуцлагын асуудал маш их хөндөгдөж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүдийг ёс зүйн хариуцлага алдсан бол эгүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаж байгаа юм. Хуулийн төсөлд  чуулганы болон байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болгохоор тусгажээ. Мөн УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг байх, хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд тодорхой хугацаагаар хуралдаанд орох эрхийг нь хязгаарлаж, сонгогчдод нь мэдээллийг хүргэх, асуулт асуух эрхийг нь хязгаарлах, Засгийн газрыг огцруулах саналын босгыг өндөрсгөх зэрэг зохицуулалтуудыг хийж байгаа аж.   УИХ-ын гишүүн Д.Бямбацогт: ХУРАЛДААНЫ ДЭГИЙГ ЗӨРЧИЖ, ЁС ЗҮЙГҮЙ БАЙДАЛ ГАРГАЖ БАЙНА   -УИХ-ын гишүүн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаар ард түмнээс сонгогддог. Гэтэл сонгогдсон хойноо хуралдаандаа суухгүй, хуралдааны дэгийг зөрчиж, ёс зүйгүй байдал гаргаж байна. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудлыг тодорхой болгож, өргөсөн тангарагаа зөрчсөн бол хүлээх хариуцлагыг тогтоон, ажлаа чанартай шуурхай явуулахаар тусгалаа.   УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар: ЛИБЕРАЛ ЗАРЧИМ БАЙХГҮЙ БОЛЛОО   -1996 оноос хойш сонгогдсон УИХ-ын гишүүд өөрсдийгөө хаан гэж ойлгосонтой холбогдон ёс зүй, хариуцлагын асуудал яригдаж байгаа юм. УИХ-ын гишүүн ёс зүйтэй, хариуцлагатай хүн сонгогдох ёстой. Хуралдаандаа суухгүй, ирц бүрдүүлэхгүй байгаа асуудлыг заавал хурууны хээгээр шийдэх бус бүлэг дээрээ шийдэж, асуудлаа нэгтгээд явах боломжтой гэж харж байна. Эцэст нь хэлэхэд, төрд ажиллахад их хэцүү болж, сонирхлыг нь үгүй хийх, хэн ч биш болгох зам руу явж байна уу даа гэж харж байна. Нэг ёсондоо либерал зарчим байхгүй боллоо гэж л ойлгож байна.   УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: ОЛОН УЛСЫН ТУРШЛАГЫГ СУДАЛНА   -Улсын хэмжээнд 3000 гаруй ёс зүйн хороо ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн ирцийн асуудал бүх цаг үед л яригдаж байсан. Өнгөрсөн 27 жилийн хугацааны үйл явцыг том зургаар нь дэг журамтай, зохион байгуулалттай болоход ажил сайжирна. Гишүүдийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, олон улсын туршлагатай уялдуулан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.   УИХ-ын гишүүн асан С.Ламбаа: ПАРЛАМЕНТ ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛЖ  ХУУЛЬ ӨӨРЧИЛДӨГ БОЛЛОО   -1996-2000 оны парламентад мөрдөгдөж байсан Дэгийн тухай хууль чанга, сайн байсан. Үүнээс хойш үе үеийн парламент өөрсөддөө зориулж өөрчилсөөр өнөөдрийн байдалд хүрлээ. УИХ-ын чуулганы ирц 39 гишүүнээр бүрддэг түүний 50 хувь нь буюу 19 нь дэмжихэд хууль батлах нөхцөл байдал бүрдсэн. УИХ хуулиа зөрчвөл яах вэ гэдгээ хуульчилж өгөөгүй. Үүнийг хуульчилж ягштал мөрддөг болох ёстой. УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэл­сэн үгнийхээ төлөө хариуц­лага хүлээдэггүй гэдэг заалтаас болж гишүүд өөрс­дийгөө дархан эрх­тэй гэх ойл­голттой бол­сон. Хуулийг мөрдвөл мөрд­сөн шиг мөрдмөөр байна.   УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ АСУУДЛЫГ ЗАЙЛШГҮЙ ЯРИХ ШААРДЛАГАТАЙ   -Дэлхийн 10 орчим орны туршлагаас хуваал­цаж, судалгаа хийлээ. УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлын зохицуулалт одоогийн хуулиудад байгаа ч зөрчсөн тохиолдолд яах вэ гэдэг хариуцлагын асуудал нь байхгүй болжээ гэсэн дүгнэлт хийсэн. УИХ-ын гишүүн хуралдаандаа суухгүй таслаад байвал яах вэ гэдэг зохицуулалт байхгүй байгаа юм. Бусад улс орны хувьд хуралдаан даргалагч бичгээр Ёс зүйн хороонд өгч, Ёс зүйн хороо нь энэ асуудлыг авч хэлэлцээд сонгогчдод нь мэдээлэл өгдөг. Ёс зүйн хороонд мэдээлэл өг­дөг нарийвчилсан зохи­­цуу­лалттай улс бай­на. Хүндэтгэн үзэх шалт­гаан­гүй­гээр хуралдаандаа ирэхгүй байх тохиолдолд манай гишүүд хүнээр картаа шургуулдаг. УИХ-ын ги­шүүн хариуцлагатай байх асуудлыг зайлшгүй ярих шаард­лага тулгарсан уч­раас Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21