АТГ-ын дарга, дэд даргад олонхийн санал авсан 10 хүний нэрийг зарлалаа

2018-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ
Ерөнхийлөгчийн Тамгын газраас Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргад нэр дэвшигчийг тодруулахаар иргэдээс өнгөрсөн сарын 25-ны өдрөөс  эхлэн энэ сарын 01-н хүртэл авсан. sanal@president.mn хаягт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга”-ын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг 6405 иргэн ирүүлснээс АТГ-ын даргад 6382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5657 иргэний саналаар 317 хүнийг тус тус нэр дэвшүүлсэн байна. Иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн хамгийн өндөр санал авсан арван иргэнийг санал авсан дарааллаар нь танилцууллаа. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад:
д/д Овог Нэр Албан тушаал
1 Давааням Даваа-Очир ҮАБЗ-ийн ажлын албаны дарга
2 Жанжаа Батсайхан ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа
3 Баянмөнх Билэгт ЦЕГ-ын дарга асан
4 Нэргүй Ууганбаяр ЭЦГ-ын дарга асан
5 Дашнамжил Цогтбаатар Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн
6 Өлзийбат Энхтөр ЦЕГ-ын дарга асан
7 Гэлэг Баасан АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга
8 Зандаахүү Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
9 Базарсад Жаргалсайхан Буян ХХК-ны захирал
10 Дашпүрэв Пүрэвбаатар Өмгөөлөгч
  Эдгээр нэр дэвшигчид иргэдийн олонхийн  санал, дэмжлэгийг авсан ч Авлигын эсрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Тодруулбал “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”, “Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм. Олонхийн санал авч эхний 10-т орсон иргэдийн зарим нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, эрх зүйч мэргэжилтэй байх, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхлээгүй байх зэрэг шаардлагыг  хангаагүй байна. Иргэдээс ирүүлсэн нийт саналд нэр хаяг, утга агуулга тодорхойгүй саналуудыг санал нэгтгэх, тоолоход тусгаагүй бөгөөд нийт саналын тоонд оруулсан болно. Олонхийн санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д өргөн барина. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21