Гишүүдийн ирц, санал хураалтад цахим карт ашиглана 

2018-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан Ажлын хэсэг Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан байна. Хуулийн төсөлд Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг илүү тодруулж утга агуулгыг шинэчилж тусгажээ. Тухайлбал гишүүд бусдын өмнөөс кноп дардаг буруутай үйлдлийг таслан зогсоож, төрийн түшээд "төгөлдөр хуурддаг" гажуудлыг засах заалт оруулсан байна. Ингэснээр худлаа ирц бүрдүүлж хууль батладаг, ирээгүй нэгнийхээ өмнөөс эрхэнд нь халдаж санал өгдөг явдлыг хална гэж үзэж байна. Түүний тулд биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр ирцэнд ордог, саналаа өгдөг байхаар зохицуулжээ. УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглах бөгөөд цахим тоолуураар санал хураалт явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмших бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглосон заалт нэмсэн байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэх ирцийн босгыг өндөрсгөж, саналын шалгуурыг нэмсэн. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ хуулийн мухардалд ордог хуумгай байдлыг халах болсон байна. Тухайлбал Цэцийн тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчингүй болгосон бол түүнийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хуралд ирүүлэх, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчингүй болгосон Цэцийн тогтоолыг чуулганы үеэр хүлээн авсан бол ажлын 10 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш ажлын 10 өдрийн дотор тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар хуулийн төсөлд тусгаад байна. Энэ нь төрийн ажлын гацааг арилгаж, асуудлыг цаг алдалгүй шийдээд явах эрх зүйн боломжийг бүрдүүлж байгаа юм. Түүнээс гадна холбогдох байгууллага албан тушаалтан УИХ-д үнэн зөв мэдээлэл өгөх ёстойг хатуу хуульчилсан байна. Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй бөгөөд хэрэв санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол энэ нь түүнийг огцруулах, төрийн албанаас халах үндэслэл болох юм байна. Ийнхүү Их хурлын гишүүд болон бусад холбогдох албан тушаалтныг дэгэнд нь оруулах Дэгийн хуулийн төсөл бэлэн болжээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21