Х.Баттулга: “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг эргэлтэд оруулна

2018-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт жагссанд тус компанийн удирдлагуудад болон олон зуун ажилтанд нь баяр хүргэв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэнгийн танилцуулгад дурдагдсанаар тус компани өнөөдрийн байдлаар 15 тэрбум зарласан хувьцаатай бөгөөд 12 тэрбумыг нь гаргасан байна. Гаргасан хувьцааны 85 хувь нь төрийн мэдэлд, 14.6 хувь нь буюу 2.5 сая гаруй хувьцаа иргэдэд, 0.06 хувь нь аж ахуйн нэгж байгууллагад байгаа гэлээ. Мөн тус компани 2017 оны санхүүгийн жилд 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан  байна. Мөн тус компани 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ногдол ашиг хуваарилахгүй байхаар тогтжээ. Гэхдээ ногдол ашиг хуваарилах тооцоо хийж үзсэн бөгөөд одоогийн байдлаар иргэдэд ногдож байгаа хувьцаа, компанийн ашиг зэргийг харвал нэг иргэнд 3000 орчим төгрөг ногдох тооцоо хийж хэд хэдэн хувилбар гаргасан байна. Тэдний танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хувилбарыг дэвшүүлсэн бөгөөд иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой гэж үзэж буйгаа хэллээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Орон нутгийн өмчит жижиг “Таван-толгой” компани 90 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. Гэвч “Эрдэнэс-Тавантолгой” ХК 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан мөртлөө ногдол ашиг хуваарилах тал дээр хойрго хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Та бүхэн ногдол ашиг олгох хувилбар гаргасан юм байна. Гэхдээ нэг хүнд 3000 орчим төгрөг гэж байна. Ийм байж болохгүй. Тиймээс би ч гэсэн өөрийн зүгээс хувилбар дэвшүүлж байна. Өнөөдөр иргэдэд хувьцааны 14.6 хувь нь байгаа юм байна, энэ хувийг өсгөж 100 хувь болгох ёстой. Энэ хуулийг төслийг би удахгүй УИХ-д өргөн барина. УИХ-аар энэ хуулийг баталчих юм бол 3000 төгрөгний ногдол ашиг биш 300 000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тухай яриад сууна. Бүх иргэддээ энэ хувьцааг 100 хувь өгөхөөр УИХ шийдсэн тохиолдолд сонгуулийн үед надад захиас даалгавар болгож өгсөн өр тэглэх тухай асуудал л гэхэд хэдхэн жилийн ногдол ашгаар шийдэгдэх боломжтой. Үндсэн хуулийн 6.1 –д заасан “Байгалийн баялаг ард түмний өмч” гэдэг заалт ч жинхэнэ утгаараа хэрэгжинэ. 2007 онд Тавантолгойн ордыг 100 хувь гадныханд өгөх гэж байсныг МоАХ-ныхон жагсаал цуглаан хийж байж 96 хувийг нь төрийн мэдэлд авахуулсан, хоёрт 2015 онд Засгийн газар Тавантолгойг 60 жилээр өгч явуулах гэж УИХ-ын нэр бүхий 40 гишүүн хамтарч авч үлдсэн шүү. Гуравдугаарт, байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзээд сонгогчдын олонхи нь намайг дэмжсэн учраас би ногдол ашиг тараа гэж хэлж байгаа юм. Түүнээс бид танай компанийн аж ахуйн үйл ажиллагаанд оролцоогүй.” гэсэн юм. Мөн уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: “Иргэд саналын эрхгүй ч гэсэн ногдол ашиг авах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч маш тодорхой зүйл ярьж байгаа. Жижиг Тавантолгой компани өнгөрсөн жилд 4 сая тонн нүүрс зарж байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК 8,4 сая тонн нүүрс зарсан байна. Хар ухаанаар бодоход аль аль компани нь өргүй учраас хоёр дахин илүү нүүрс зарсан компани хоёр дахин илүү ногдол ашиг хуваарилах ёстой. Энэ компанийн эзэд бол та нар биш. Үндсэн хуулийн дагуу энэ компани иргэдийнх. Тиймээс иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой” гэлээ. Мөн иргэдэд ногдол ашиг тараах болоод хувьцааг нь нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа: “УИХ 57-р тогтоол гаргахдаа иргэдийн саналын эрхийг хаагаагүй. Засгийн газрын хэмжээнд иргэдийн саналын эрхийг хаачихаад байгаа. Иргэдэд тараасан 1072 хувьцааг эргэж, буцаж авсаар өнөөдөр 2.5 сая хүнд хувьцаа бий. Одоо энэ хувьцааг саналын эрхтэй болгож, ногдол ашиг хүртдэг болгох асуудал байгаа. Мөн бид иргэдэд байгаа 14.6 хувийн хувьцааг нэмэх хуулийн төсөл боловсруулж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК бусад компаниас ялгаатай нь нийтийн зориулалттай өмчийг эзэмшиж байгаа компани. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах боломжгүй учраас шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Гол агуулга нь иргэдийн эзэмшиж буй 14.6 хувийг нэмэгдүүлж, иргэн бүрт ногдол ашиг заавал тараадаг байхад чиглэгдэж байгаа” гэлээ. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл эрх мэдэлтэй, үүнийхээ дагуу энд яригдсан хувилбаруудыг цаасан дээр буулгаад, санаачилга гаргасан байх хэрэгтэй шүү. Ногдол ашиг тараах асуудал бүрэн боломжтой. Долоо хоногийн дараа ногдол ашиг тараах хувилбартай уулзъя” гэв. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү: [embed]https://www.youtube.com/watch?v=LehJBHAx2go[/embed]
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21