
/ С.Баяр ба түүний ноходод /
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир Ерөнхий сайд асан С.Баярт хандан захидал бичсэнээ цахим хуудастаа байршуулжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Үрэнхий гайт гунигт гуай муугийн ёс биш Монголын ёс САЙН БАЙНА УУ л гэхээс дээ. Та ганцаар идсэн ГАХАЙ таргалахгүй гэж мэдэхгүй юү . Хөрөнгөө тат гэж ЧӨТГӨР чамд шивнэхгүй байна уу . Амь нас ХАУС - ууд хоёрын чинь аль нь үнэтэй байдаг юм . Ингэж тамд хэвтэж байх чамд сайхан уу . Амьтны хараал идээд цаддаггүй ээ . Ичих айх . санах сэрэх мэдрэмж алга уу . Ер өмхий гайт С.Баяр аа. Нас чинь хэд билээ . Яс чинь хэнийх билээ . Цус чинь ямар билээ . Аав ээжийн нэр хугарах .алаг үрсийн нүүр хагарах хамаагүй юу . Мөнгөтэй хүн мөнхрөхгүй ээ . Үхэхдээ үүрээд явахгүй ээ ... гэж О.Дашбалбар хэлсэн юм . Чи бол үүрээд л явах нь л дээ . Ханаж цаддаггүй хар мангас цадаж ханадаггүй цагаан шулам болжээ би гэж бодогдохгүй байна уу . Өөрийнхөө дотор хүнтэйгээ ярьж үзэв үү . Өрнө дорны доторх хүмүүстэй бол их л шивнэлдсэн хүн шүү .чи . Та ... Өөртэйгээ нэг шивнэлдэж үзээрэй .хө Үхэх хүнд үг хэрэггүй ээ гэдэг .Тэгвэл бас үг бүү хэл үр хүүхэд чинь ч хэрэггүй шүү дээ . Үхэл ямар нуруу төөлж шүд татах биш . Алдар нэр албан тушаал асуух биш . Авгай хүүхэн аль бүхэнтэй альбинтаж явсаныг чинь ... гайхах л байх аа . Баяраа Үнэн чамаас дэндүү хол үхэл дэргэд чинь өнгийж байна шүү .хө Одоо болно доо . Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй дээ . Түүх бузарлаж түмний хараал хүлхэж хэвтэх сайхан байна гэж үү . Үхсэн хойно чинь үрсийн чинь мөр дээрх мөс ус болж гэсээд хэдэн үеэрээ тэд хүний өөдөөс харахааргүй болж байгаа юм биш үү . Үхсэний дараа ч хүнд нэр төр гэж байдаг . Ард түмэн их ч итгэсэн .Чи биднийг тэднийг хулхидсан . Итгэл даагаагүй ээ .Тэр ч бүү хэл чи эх орноосоо урвасан . Олон ч торойнуудыг дагуулсан .Тэд чиний л мөрөөр сажилсан . Авдарт багтахгүй мөнгө чинь авсанд багтахгүй зовлон болж чи тамд уналаа . Тамын тогооны ёроолоос чи хашгир .таван тивийн доншуучдад монголыг зарж идсэн нүгэл чинь хангалттай . Нүгэл нүдээрээ гардаг гэлцдэг . Тэгвэл таны нүгэл нүх болгоноор чинь гоожиж дуусавч тоочиж баршгүй билээ . Санаа сохор бол нүд сохор . чих дүлий . хамар таглаатай . халуун хүйтнийг ч эс мэдэрнэм . МЭДРЭМЖ МУУТАЙ МЭЛТИЙЖ ЯВСНААС МЭДРЭЛИЙН ЭМНЭЛЭГТ ГӨЛИЙЖ ХЭВТЭЭРЭЙ ... гэж нэгэн эрхэмд би хэлж байсан юм . Энэ үг өөрт чинь энэ удаа яг таарч яв цав дүйлээ . Бод бод ... хө .Чи дутуу л бодоод байна үү . Шоронгийн ханаар шоргоолж гүйнэ үү . Түүнээс асуу . - Би ер нь юуг хэзээ яасан юм бэ ...гэж асуу даа . Тэр чамд таарсан хариуг чинь өгнө өө . Санж ийн Баяраа чи манжийн баяр болсон шүү . Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй санахгүй . цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй . Баяр аа .Чи өнгөрснөө эргээд нэгэнтээ харна уу . Бага залуу нас .бартаа даваатай амьдрал . балгаж . салгаж .гулгаж тэшиж явсан үе чамд байгаа шүү . Дандаа дурдан бүсээр даллуулаад .дардан замаар давхиулаад . хурдан морь шиг дүүлүүлээд байгаагүйг чинь түмэн олон мэднэ дээ .Эр хүн эр хүндээ хайртай би тэр болгоныг бичихгүй ээ . Дөчин мянгатын дошин дээрх бурхи явсанаараа асуудалд хандаад байвал ард олон чамайг мөндөл байтугай болгоно шүү .Одоо чи хавханд оржээ . Мөнгөө төлөөд хавхнаасаа мултарч чадахгүй юу . Тэгвэл одоо хавхандаа үхсэн тарвага л болж таарах нь дээ . Төр чамайг нудрах сонирхолгүй дээ .Чиний амь уг нь өөртөө . үр хүүхдүүддээ л хэрэг болмоор юм . Тэрнээс бусдад бол гөлөгний байтугай гөлчгийний үнэгүй шүү дээ . Мөнгөний бузраас болж олон сайхан хүн үхэлд мордоцгоосон доо . Тэднийг нэрлэж үлдэгсэдийнх нь нүүрийгг түлж . чихийг халууцуулалтай нь биш дээ . Энэ захидалыг би элэгнийхээ цусаар бичиж байна . Санжийн БАЯР ын сайн дүү нар сайхан " гүү " нүүд болох Ч Сайханбилэг . С .Баярцогт нараа та нар ч гэсэн таарсан таар шуудайнууд ажээ . Улс төрд уучлалт гуйх ... гэж том гарц байдаг юм шүү . Амьнаас үнэтэй авилга . ард түмнээс үнэтэй харийнхан байна гэж би итгэхгүй л байна шүү . Орон гүрний хойморт завилж явсан та нар өнөөдөр шорон гяндангийн ёроолд " шавьж " болж хэвтэх ч гэж дээ ... Улс төрийн бузраас болж ухаанд чинь ухна ишиг үхчихээгүй бол ухаараач .Үүнийг эс ухаарваас сүүдэр чинь мөөрөх .сүнс чинь төөрөх болно шүү . Хүний нохойд хаях ... аар өөрийн нохойд өг гэдэг үгийг чи мэдэх үү .Монголын ард түмний баялагийг харьд аваачиж овоолчихоод чи амар тайван сууж яаж чадаж байна аа . Үгүй ээ. Ингэхэд чи ер монгол уу . Миний ард түмэн чинь тэнгэр шиг уудам сэтгэлтэй зон олон шүү .Чамайг зөв ухаарвал тэврээд уйлах ч энүүхэнд шүү . Эр хүн алдаал биз .Эрэг нэг нураа л биз ... Заан хэдий том ч том ч Замын аясыг дагадаг Жанжин хэдий том ч Олны аясыг дагадаг юм. Хорвоо гэдэг уужим шүү . Хожгор толгой чинь л мэдэж дээ . Баяртай . Баяр аа. ҮРЭНХИЙ ГАЙТ АА. Ард түмнээ төлөөлж алаг сарваа шиг арван хуруу цуцаан . ардаг бодолтой арслан тэргүүнээ агсчин байж тэрлэсэн ЯРУУ НАЙРАГЧ . СЭТГҮҮЛЧ ЗОРИГТНУУД ОВОГТ АЙЛТГҮЙН ТӨМӨР ОЧИР Хаврын адаг улаан луу сарын шинийн наймны төмөр суудалтай улаан нохой өдөр ЯРГИЖ БИШ БОРГОЖ тэрлэвэй . 2018 - 04 - 24