Б.Хурцыг томилох асуудлаар хариу ирээгүй гэв

2018-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудал одоо л нэг хөдөлж эхлэх шинжтэй. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд нарыг томилохоор Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болжээ. Үүнтэй зэрэгцэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад болон Швед улсын Элчин сайд нарыг эгүүлэн татаж, орлон суух Элчин сайдуудыг томилохоор өргөн барьжээ. Тухайлбал, Япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар одоогийн Япон улсад суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Батжаргалыг улираан томилох нь зүйтэй гэж үзжээ. Харин Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболдыг томилохоор яригдаж байна.  Тэдний хувьд Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан, туршлагатай, Элчин сайдаар томилогдох нөхцлийг хангаж байгаа гэж үзжээ. Шведийн вант улсад суух Элчин сайд М.Энхсайхан болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татахаар болсон. С.Баярын хувьд өөрийн хүсэлтээр Элчин сайдын ажлаа өгөхөөр болсон бөгөөд одоогоор АТГ-аас түүнийг саатуулаад байгаа юм. Түүний оронд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад Элчин сайдаар Н.Тулгыг томилохоор болсон байна. Н.Тулга нь С.Баярыг томилогдохоос өмнө буюу 2013-2016 онд тус улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн  орнуудын газрын зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Мөн Шведийн ванд улсад суух Элчин сайд М.Энхсайханыг гуравдугаар сарын 26-нд АТГ-т ирж байцаалт өгөх дуудах хуудас хүргүүлсний дагуу тэрээр ирж байцаалт өгөөд буцсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг эгүүлэн татаж, түүний оронд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга О.Энхцэцэгийг томилохоор болжээ. Мөн Элчин сайд нараас  хамгийн их дуулиантай байгаа нь  БНСУ-д Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн Б.Хурц. Б.Хурцыг томилох саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж БНСУ-д суух онц бөгөөд Элчин сайдаар томилохыг дэмжсэн юм. Гэвч БНСУ-ын талд Б.Хурцыг томилох саналаа хүргүүлсэн бөгөөд зөвшөөрсөн хариу ирвэл түүнийг томилох боломжтой юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21