Ц.Гэлэгжамц: Дээд хуулийг батлахыг хүн болгон, өрх бүр дэмжье

2018-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ МАХН-аас санаачлан, эрдэмтэн судлаачидтай  хамтран боловсруулсан Дээд хуулийн төслийг   батлахыг  МҮАН, ИЗНН, Монголын Ногоон нам  дэмжиж санамж бичиг байгуулсан. Тэгвэл 21 аймаг, есөн дүүрэгт  дэмжигчдийн холбоо байгуулагдан   идэвхтэй ажиллаж байна. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Н.Удвал нар өчигдөр Баянзүрх дүүргийн иргэд, Ахмадын холбоо ТББ, хувиараа үйлдвэр эрхлэгчид, оёдлын цехийн  ажилчидтай уулзаж Үндсэн хуулийн өөрчлөлт, Дээд хуулийн талаар санал солилцов. Мөн айл, өрхүүдээр орж хуулийн төслөө танилцуулсан юм. Энэ үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын аав, Баянзүрх дүүргийн иргэн Ц.Гэлэгжамцынхаар орж Дээд хуулийн талаар ярилцаж, санаа бодлыг нь сонссон юм. Мөн тэднийд хөршүүд нь цуглан хуулийн төслийн талаар сонсч, асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр гэрийн эзэн Ц.Гэлэгжамц гуайн байр суурийг сонирхлоо. -Дээд хуулийн төслийн талаар та ямар бодолтой байна? -76-тай ярихын оронд Дээд хуулийн төслөө дэмжээд батлуулчихвал болчихно гэж бодож байгаа.  Ялангуяа, тогтолцоог өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасныг дэмжиж байна. -Тухайлбал? -Хоёр танхимтай парламенттай болох нь зөв. Тэгж байж төрийн хяналт сайжирна. Хоёр танхим бие биедээ хяналт тавихын зэрэгцээ батлан гаргаж байгаа хуулиуд чанартай болно. -Та “Дээд хуулийн төслөө дэмжээд батлуулчихвал болчихно” гэлээ. Хууль батлахад иргэдийн оролцоог юу гэж харж байна? -Хүн болгон, өрх бүр Дээд хуулийг батлахыг дэмжиж, бие биедээ, айл хөрш, нэг гудамжныхандаа  сурталчилж уриалах хэрэгтэй. Дээд хуулийн төслөө дэмжээд батлуулчихвал шат шатанд үүсээд байгаа хямрал арилж бүх зүйл зүй зохистой шийдэгдээд явчихна. Тиймээс хуулиа баталчихвал болчихно  гэж бодож байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21