Газрын тос боловсруулах үйлдвэрийг хөнгөлөлттэй зээлд хамруулахыг хүслээ

2018-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар  Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж манай улсад айлчилж байна. Энэ айлчлал нь Сушма Сваражийн манай манай улсад хийж буй анхны айлчлал, төдийгүй Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын сүүлийн 42 жилд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Тэрээр өчигдөр үдээс өмнө Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай Энэтхэг-Монголын хамтарсан Зөвлөлдөх хорооны хурлыг даргаллаа. Энэ үеэр хоёр орны гадаад харилцааны сайд нар улс төр, стратеги, худалдаа эдийн засаг, соёл урлаг, боловсролын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэж, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд хийсэн айлчлалын хүрээнд яригдсан төслүүдийн явцтай танилцлаа. Хоёр тал эрчим хүч, худалдаа, эдийн засаг, цахим аюулгүй байдал, дэд бүтцийн хөгжил, үйлчилгээ, эм зүй, мэдээллийн технологи, боловсролын салбарт  хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Хурлын дараа хоёр улсын Гадаад хэргийн сайд нар протоколд гарын үсэг зурж, мэдээлэл хийсэн юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол-Энэтхэгийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлж, Энэтхэгийн тал энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын сургуулилтад үргэлжлүүлэн оролцохоор ярилцлаа. Мөн худалдааг тэлж, экспортыг өсгөх шаардлага байгааг тэмдэглэж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг хоёр талаас дэмжиж, худалдааны яармаг, бизнес форумыг ойрхон зохион байгуулахаар тохиролцлоо. Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шуурхай чанартай хэрэгжүүлж, энэ хүрээнд ойрын үед нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хийхээр тохирлоо. Монголын залуу дипломатуудыг олон улсын эрх зүйн чиглэлээр сургах тал дээр Энэтхэгийн тал дэмжлэг үзүүлэхээр ярьж байна.  Мэдээлэл-технологийн салбарт хоёр тал хамтран ажиллах замын зураг гаргахаар тохиролцлоо. Түүнчлэн, эрхэмсэг хатагтай сайд Монголын сэтгүүлчдийг сургах тал дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Жил бүр Монголын 10 сэтгүүлчийг Энэтхэг улстай танилцуулах хөтөлбөр зохион байгуулахын сацуу хэвлэл мэдээлэл хоорондын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийллээ” гэсэн мэдээллийг өгсөн юм. Харин Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж “Монгол Улс нь Энэтхэг улсын хувьд стратегийн түнш бөгөөд оюун санааны томоохон хөрш орон. Энэтхэгчүүд монголчуудыг эр зоригтой хаад ноёд, мөн буддын шашны хүчирхэг өв уламжлалаар нь төсөөлдөг” гэсэн юм. Сушма Сваражийг үдээс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээж авч уулзсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт барих төслийг түргэн, шуурхай, чанартай барьж байгуулах нь чухал. Мөн төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, хөнгөлөлттэй зээлийн дүнд багтаах боломжийг бий болгох асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21