Хоёр сайдыг огцруулах асуудал хаана хүрэх вэ?

2018-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ дахь сөрөг хүчний зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах саналыг Ерөнхий сайд  У.Хүрэлсүхэд хүргүүлээд байгаа.  Тэд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо гэмт хэрэг, авлигын асуудалд нэр холбогдсон хүмүүстэй хамтарч ажиллахгүй гэж мэдэгдсэн. Энэ зарчмаа баримталж хоёр сайддаа  хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Огцруулах үндэслэлдээ ...Ц.Нямдорж сайд сүүлийн 10 орчим  жил “Bella Vista” хотхонд Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээ­сийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцээс АТГ-аар шалгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн.  Мөн түүнийг  УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн хэмээн үзжээ.   Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд АТГ-т шалгагдаж байгаа. “Хотгор шанага”-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн  Төсвийн тухай хуулийг зөрчиж, 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй асуудлаар хууль зөрчсөн гэж үзжээ.  Ямартай ч ийм үндэслэлээр Засгийн газраас хоёр сайдыг “сугалах” талаар саналаа хүргүүллээ.  Энэ асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх юм.  Хоёр сайдаа буруутай гэж  үзэн, эргүүлэн татах саналаа УИХ-д өргөн барих эрх түүнд бий.   Гэхдээ юу юугүй АН-ын хэлснээр  огцруулах асуудлыг ярина гэдэг ёстой  гонжийнжоо  болох байх.  Ингэж мухардалд орохыг мэдсээр байж АН огцруулах асуудлыг яагаад Засгийн газарт хүргүүлэв. Энэ нь цаанаа улс төрийн  шоу,  ямар нэгэн сануулга болсон  байж болох юм гэсэн хардлагыг төрүүлж байна.  Хэрэв хоёр сайдыг огцруулах  асуудлыг АН-ын бүлгээс УИХ-д хүргүүлсэн бол чуулганаар хэлэлцэх учиртай.   Тэгээд хоёр сайдын эсрэг гарын үсэг цуглуулаад эхэлбэл байдал улам л хүндрээд явчихна.   Харин АН тэгж төвөг удах  хүсэлгүй байгаа бололтой. Үүнээс харвал хоёр сайдын асуудал ямар нэгэн зүйлийн өөдөөс шидсэн чулуу байх магадлалтай байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21