Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах талаар С.Баяр 2009 онд С.Минтонд хэлж байжээ

2018-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг нэлээд шуурхайлан, зүтгүүлж эхэллээ. Энэ долоо хоногт болсон намын бүлгийн хурлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бусад намтай  зөвшилцөж чадвал хаврын чуулганаар эцэслэнэ гэж мэдэгдсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн чиг үүргийг хязгаарласан хоёр ч заалтыг тусгаад байгаа.  Энэ нь хууль санаачлах болон Засгийн газарт чиглэл өгөх эрхийг нь  хасах тухай асуудал юм.  Гэхдээ энэ асуудал тийм ч  амархан батлагдаад явчихгүй л болов уу.  Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах санаа энэ цаг үед гарч байгаа  асуудал ч биш юм байна. Есөн жилийн өмнө буюу 2009 онд  Ерөнхий сайд асан С.Баярт энэ санаа төрж, одоо Монголын улс төрд биелэлээ олох гээд дуншиж эхэлсэн нь энэ юм. Тухайн үед С.Баяр АНУ-аас Монголд суугаа Элчин сайд  С.Минтонтой уулзахдаа  энэ тухай хэлж байжээ. Дэлхийн улс орнуудын удирдагч нартай холбоотой нууц мэдээллийг ил болгодог Жулиан Ассанж, түүний үүсгэн байгуулсан www.wikileaks.org сайтад С.Минтоны захидал нийтлэгдсэн байдаг.  Тэнд Оюутолгойн гэрээг байгуулахын өмнө улс төр хөшигний ард ямар үйл явдал өрнөсөн бэ гэдгийг илчилсэн. ҮАБЗ-өөр юу ярьж, хэн ямар байр суурь илэрхийлсэн бэ гэдгийг протокол маягаар тэмдэглэсэн байдаг.  Тэгвэл тухайн захиралд Оюутолгойн гэрээний асуудлаас  гадна С.Баяр Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлахаар хөдөлж эхэлсэн гэдгийг тэмдэглэжээ. Марк С.Минтон захидалдаа  “...Саяхан С.Баяр надтай уулзахдаа нэгэн санаа хэлсэн. Тэр  Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах бодолтой байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдэг, ёс төдий эрх мэдэлтэй болгох хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн..” гэжээ. Мөн “...Сүүлийн үед УИХ нь хүчирхэгжиж өөрийн шийдэх эрхээ хэрэгжүүлэхийг хичээж ирлээ. Аливаа асуудалд Ерөнхийлөгчийн эрх давамгай хандлагыг эсэргүүцэх болов...” гэж тэмдэглэсэн байна.   Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх, ялангуяа Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах “хүсэл” С.Баярынх байжээ.  Түүнээс хойш 2012 онд УИХ-ын сонгуульд МАН ялагдаж, С.Баярын энэ хүсэл биелэх нь бүү хэл талаар болсон. Харин 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж,  Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал  дахин  босч ирсэн байдаг. Төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг хасна гэдэг нь түүнийг төрийн бодлогод оролцуулахгүй, парламентад ямар ч нөлөөгүй болгоно гэсэн үг. Засгийн газарт чиглэл өгдөг эрхийг нь үгүй болгочихоор Засгийн газраасаа тусгаарлагдана. Ингэхээр Ерөнхийлөгч гэдэг институт шоовдор хүүхэд шиг болж үлдэнэ.  Ер нь  Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах асуудал  төдийгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг бусад намууд тийм ч таатай хүлээж авахгүй байгаа. Мөн МАХН-ынхан Шинэ дээд үндсэн хуулийн төслийг боловсруулан ард түмнээр хэлэлцүүлж, нэг сая гаруй хүний гарын үсэг цуглуулах аянг эхлүүлсэн. Үндсэн хуульт ёсны онолоор бол төрийн эрх мэдэл ард түмний хүсэл зоригоос эхтэй. Тэгэхээр 2009 оноос эхлэлтэй Ерөнхийлөгчийн  эрхийг хязгаарлах энэ санаа биелэлээ олж, Үндсэн хуульд өөрчлөлт орох уу гэдгийн ард түмэн л шийдэх юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21