
Л.Хэрлэн
Сүхбаатар аймгийн ИТХ-ын V хуралдаан өнөөдөр боллоо. МАН-ын бүлгээс Засаг даргад Ж.Эрдэнэбаатарыг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулсныг ИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжсэн байна. Ингэснээр түүний нэрийг
Ерөнхий сайдад өргөн барихаар болжээ. Ж.Эрдэнэбаатар нь Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.Хилийн цэрэгт алба хааж байсан, төрийн байгууллага болон удирдах албан тушаалд тасралтгүй ажиллаж ирсэн. 2015 оноос Авто тээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын дарга, 2016 оноос Авто тээврийн үндэсний төвд тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуульд Ч.Улааны бие төлөөлөгчөөр ажиллаж, сонгуулийн штабыг нь удирджээ.
Эх сурвалж: www.polit.mn