Гортигны гаднах АН, МАН

2018-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Улс төрийн  халуун  тогоо, түүн дотор ид буцалж буй үйл явдлын гортигны  гаднах хэдий ч,  АН, МАН –ын дотоодод   өрнөж буй үйл явдал   анхаарал татаж байна. АН-ын хувьд аливаа асуудлын шуургыг яаж ийж байгаад МАН руу чиглүүлж, өөрсдийгөө цэвэрлэх, өрөвдөх тактик руу нийгмийн сэтгэлзүйг чиглүүлэх, тэр эрчийг алдалгүй байсаар 2020 онтой золгох сонирхолтой. МАН –ын хувьд улс орны хямралыг даваад гарах тактик боловсруулах бүү хэл, 65-ын бүлэг нь 33, 32-оор хуваагдаж, Засгаа огцруулсан нээнтэгтэй. Одоо ч гэсэн  гуравдугаар ээлж нь  “хоолондоо” хөтөлбөр хэрэгжүүлэх мөрөөдөлтэй явна.   МАН-ЫНХАН  ТАХИМАА ӨГЧИХЛӨӨ   2020 оны сонгууль яагаа ч үгүй байхад МАН тахимаа өгчихлөө. 2016 оны сонгуульд 65 суудал авсандаа хөөрч  эргээд  газарт буухгүй юм шиг  авирласан нь энэ. Доторх талцал, тэмцэл нь ч хурцадсан.  Тэр нь сонгуулиас  өмнө “60 тэрбум”-ыг босгох үеэс эхэлсэн  нь Доржзодовын бичлэгт  “Хүрэлсүхийн  гар, хөлийг тайр” гэсэн зааварчилгаа өгч буйгаар илэрсэн. Дараа нь Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгосон ч  танхимын сайд нарыг бат­лах гэж өчнөөн зөр­чилдсөн. Үргэлж­лүүлээд   М.Энхболдыг дэв­шүүлэн хор­ло­­сон нууц бич­лэгүү­дээр дотоод  талцал, тэм­цэл нь  хурцадсан.  Тэр гар­чихвал   хэн УИХ-ын дарга  болох вэ, намын даргын албан тушаалд хэнийг тавих вэ, Төв аймгийн нөхөн сонгууль юу болох вэ гэхчлэн дайтсан нь тэр. Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Сү.Батболд гээд бүгд л  зүтгэсэн. Гэвч эцэст нь   саналын тоог  хэд нугалж нэмсэн ч М.Энхболд унаж дараагийн хувилбар гарч ирэх нь тэр.  У.Хүрэлсүх намын даргын албан тушаалыг авч, УИХ дахь 65-ын бүлэг нь 33,32-оор хуваагдав. Х.Нямбаатар нар оройлон АН-ын бүлэгтэй хамтран Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар саяхан хөтлөлцөж явсан Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх нар дайсан болцгоож,   МАН-ын дүрэм дэх “Намын дарга, Ерөнхий сайдын албыг хамтатган хашина” гэсэн заалт хэрэг­жив.  Өөртэй нь өр­­сөл­дөж тэмцэлдэж асан Ц.Нямдорж, Ө.Энх­түвшин, Н.Энхболд нарыг тэр танхимдаа баг­таав. Ийнхүү МАН-д У.Хүрэлсүхийн эрин эхэлсэн мэт боловч  тэр  УИХ-ын гишүүн биш учраас  их улс төрийн гортигны гадна  үлдсэн дан дээлтэй даарч яваа Ерөнхий сайд. Танхимын сайд нар нь давхар дээлтэй,  УИХ дахь 65-ын бүлгийн тал нь түүний талд лобби хийдэг ч тэд эрх мэдэл, мөнгөний төлөө  хаашаа ч эргэж мэдэх “хүүхэлдэйнүүд”. Тэр тусмаа  одоо УИХ дотор цор, цор гээд байгаа амбицтай залуус   У.Хүрэлсүхийгээ түлхэж унагаад өөрсдөө гарч ирэхийг мөрөөдөж яваа ч юм бил үү.  Тэр бүү хэл, МАН дотор гуравдугаар ээлжийнхэн ч хоолонд орох мөрөөдөлтэй яваа гэлцдэг.  Дээр нь саяхнаас АН-ын гишүүд  сайд нарыг  нэг, хоёроор нь сугалж огцруулах тухай яриад эхэллээ. Үйл явдал хаашаа яаж  эргэж юу болохыг таашгүй. М.Энхболдын хувьд УИХ-ын дарга гэдэг сэтэртэй ч  намын даргын албаа өгснөөр “Хаан шалдан байна” гэдэг шиг л байх болсон. Гэхдээ түүний талд 65-ын бүлгийн тал нь үлдсэн. “Хотын фракц” гэж хүчтэй бүлэглэл бий. Тэр 2007 онд С.Баярт намын дарга, Ерөнхий сайдын албаа давхар хамуулчихаад  үлдэж байсан. Бас эргээд хүрд эргүүлэх боломжийг шүүрч авч чадсан. Одоо юу бодож, хүлээж буйг өөрөөс нь өөр хэн мэдэх вэ.   АН-ЫН ЛИДЕРҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ДАЙЖИНА   Ардчилсан нам “Нийгмийн даатгалын нам” болсноос хойш  лидерүүд нь  С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр толгойтой байнга шөргөөцөлдөх болсон. АН-ын олонд хүлээн зөвшөөрөгдсөн хэсэг нь онц биш тодорхойлолттой энэ хоёр хүнээр намаа овоглохыг хүсэхгүй байгаа. Хэдийгээр З.Энхболд, Н.Алтанхуяг нарын хүмүүс Х.Баттулгын дэргэд байгаа ч Ерөнхийлөгчийн Тамгын газар  нь тэдний хувьд 2020 оныг хүртэл түр хорогдох байр төдий юм. Тэдний хувьд  АН-ыг С.Эрдэнэ “цэвэрлэж” лидерүүдээс салсны дараа намын байрандаа эргэж суух  бодолтой. Н.Алтанхуягийн хувьд Х.Баттулга угаас харийн хүн. Нэг намынх биш. Тэдний дунд нэг танхимд  байсныг эс тооцвол нөхөрлөл байхгүй. Гэхдээ Н.Алтанхуяг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар түүнд хүчин зүтгэсэн. Энэ нь цаанаа тооцоотой. Нэгдүгээрт,   АТГ-аас  зугтах нуувч  гэж харсан байх. Ер нь тэр бага биш мэдрэмжтэй. “Заан 25 км-ын газраас ус үнэрлэдэг” гэдэг шиг эрх мэдэл, мөнгийг үнэрлэж чадаж байна. З.Энхболдын тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн л түр хоргодох байр. Ирэх жил хүртэл  эвтэйхэн байж байгаад “За би цэгцлээд өглөө, та нар аятайхан аваад яваарай. Би одоо явж намынхаа сонгуулийг удирдая.  Та нар минь баяртай, чи  наанаа үлд” гээд яваад өгөхөө мэднэ. Одоо бол “Би мундаг лидер. Чамайг ялуулсан” гээд сууж  байгаа. Удахгүй З.Энхболд  УИХ-ын дарга,С.Эрдэнэ Ерөнхий сайд, Н.Алтанхуяг сайдын эрх мэдэл мөрөөдөн  тэдний зам сална. Харин 2021 оны Ерөнхий­лөгчийн сонгууль бол Х.Баттулгынх биш, АН-ын бодлогын авч яваа одоогийн багийн тол­гой­логчдийн өрсөл­дөөн байх болно. Тэд одоо­ноос өөрсдийгөө бэлт­гэж байна. Тиймдээ ч С.Эрдэнэ, Х.Баттулгыг улс төрийн гортигны дотор  оруулахгүй  гадна талд суулгаж байгаа. С.Эрдэнийн хувьд Х.Баттулга мөн л харийн хүн. Тэр Ц.Элбэгдоржтой нийлж С.Эрдэнийн гараас МоАХ-ыг хууль бусаар бараг л хүчээр булаан авч байв. Энэ нь С.Эрдэнийн  хамгийн том шарх бөгөөд тэр намын эрх мэдлийг гартаа атгаж байсан цагт Х.Баттулгыг хэзээ ч хүчтэй болгохгүй. Түүний хувьд сүүлийн үед одончуу дээлээ өмсөөд  21 аймгийг тойрон иргэдтэй уулзах болсон. Энэ нь их улс төр дотор байх ёстой талбай дээрээ хөлөө бат тавьж чадахгүй, бүтэн зогсч чадахгүй байгаа түүний ард иргэдээс дэмжлэг авах гэсэн оролдлого, гудамжны улс төр юм. Цааш­лаад хувьсгал хийх юм байх. Гэвч ард түмэн одоохондоо хувьс­гал хийх асуудалд  санал нэгдэхэд хүрээгүй. Хувьсгал хийгээд цааш  хаачих ч билээ. Завшаан нь юу байх вэ. Тэр хэнтэй нийлж, юу хийх нь вэ гээд харвал Х.Баттулга ард түмнийг зэвсэг болгох гэж үзэж буй бололтой. Ийм боломжийг гэхдээ АН олгохгүй. 2020 онд парламентыг авахын тулд Ерөнхийлөгчийн засаг­лалтай болох гэж улайрч байгаа хүнийг С.Эрдэнийн баг дэмжихгүй. Тэгээд АН-ын гортигны дотор ч, гадна ч байгаа улс төрчид Женкогийн дор бүгд нэгдэх үү, бараг л үгүй болов уу. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21