Дээд шүүх 25 газрын маргаан шийдвэрлэжээ

2018-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Улсын Дээд шүүх энэ оны нэгдүгээр улирлын байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 1127 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 734 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 17.4 хувь нь эрүүгийн, 64.4 хувь нь иргэний,  18.1 хувь нь захиргааны хэрэг байна. Нэг шүүгчид 39.8 хэрэг ногдож байна Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим  223 хэрэг хүлээн авч, 128 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 29 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр шүүгчийн захирамжаар буцааж, 24 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ. Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан  18 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7.1 хэрэг хэлэлцсэн бөгөөд Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 199 хэргээс нэг шүүгчид 39.8 хэрэг ногдож байна. Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 128 хэргийн 50 хувь буюу 64 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 20.3 хувь буюу 26 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 29.7 хувь буюу 38 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.  Хүчингүй болгосон 38 хэргийн 73.7 хувь буюу 28 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 5.3 хувь буюу хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож, 21 хувь буюу найман хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.   Энэ нь өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 94-өөр буюу 73  хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 61-ээр буюу 91 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 18.7-оор буюу 88.6 хувиар тус тус өссөн байна. Иргэний хэрэг: Нэг шүүгчид 93 хэрэг ногдож байна Харин Иргэний хэргийн танхим  656 хэрэг хүлээн авч, 473 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, долоон  хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, зургаан хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, хоёр хэргийн харьяаллыг тогтоосон байна. Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан  24 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 20 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 656 хэргээс нэг шүүгчид 93 хэрэг ногдож байна. Захиргааны хэргийн танхим  248 хэрэг хүлээн авч, 133 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 18 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан есөн  хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 11 хүсэлтийг шийдвэрлэж, 34 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариу өгчээ. Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 16 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8.3 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 208 хэргээс нэг шүүгчид 29.7 хэрэг ногдож байна. Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 133 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Төрийн албаны маргаан 44, Газрын маргаан 25, Ашигт малтмалын маргаан 15, Татварын маргаан 12, Эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан 10, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 4, бусад маргаан 23 байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21