Дээд хуулийг батлахыг Налайх, Сүхбаатар дүүргийн иргэд дэмжлээ

2018-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ, Л.ХЭРЛЭН МАХН-аас орон даяар зохион байгуулж буй  Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг батлуулах гарын үсэг цуглуулах аян өнгөрсөн  долоо хоногийн сүүлээр  Налайх, Сүхбаатар дүүрэгт  өрнөв. Мөн тус намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр “Гурван Эрдэнэ” дээд сургуулийн оюутнуудтай уулзаж, лекц уншсан. Ажлын хэсэгт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Гүйцэтгэх товчооны гишүүн Д.Цогтбаатар, Тамгын газрын ажилтан Н.Уламбаяр, Эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн болон гүйцэтгэх товчооны гишүүд ажилласан юм. Налайхчууд: БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, ОРОН СУУЦЫГ ҮНЭГҮЙ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ Ажлын хэсэг өнгөр­сөн пүрэв гаригт Налайх дүүрэг дэх казах иргэдийн төлөөлөлтэй уулзаж хэд хэдэн газарт Дээд хуулийг сурталчилж, иргэдийн санал бодлыг сонссон юм. Налайх дүүргийн IV хорооны иргэн Саярхаан “Хоёр хүүхэд их сургуульд суралцдаг. Зөвхөн сургалтын төлбөрт нь таван сая төгрөг төлдөг. Дээр нь байр, унаа, хоолны зардал өндөр гардаг. Ипотекийн зээлээр орон сууц худалдаж авахаар хөөцөлдсөн ч бүтээгүй. Дахин нэг хүүхэд их, дээд сургуульд суралцуулна. Дээр үе шиг иргэддээ үнэгүй боловсрол олгох гарц бий юү. Ялангуяа, залуу гэр бүл орон сууц авах хамгийн хүндрэлтэй байна. Саяхан хамаатны хүн 30 сая төгрөгөөр гадаад руу эмчилгээнд явахад Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг ч төгрөг олдоогүй. Эрүүл мэндийн үйлчилгээг төр хариуцдаг болох хэрэгтэй” гэсэн саналыг хэлж байв. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-аас санаачлан, эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулсан  Дээд хуулийн төсөлд  байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг төрөөс үнэгүй болгохоор хуульчилсан. Мөн иргэд амьдралд хүрэлцэхүйц тогтвортой орлоготой байж залуу гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлж Монгол хүн төрийн хамгаалалтад байх болно” гэдгийг тайлбарлав. Иргэдтэй хийх уулзалтын үеэр Налайх дүүргийн II хорооны иргэд “Манай хорооны 11 дүгээр худаг ашиглалтад ороод 40 гаруй жил болж байгаа ч ганц ч удаа засвар хийгээгүй. Бид зэвтэй ус ууж эрүүл мэндээрээ хохирч байна” гэсэн юм. Энэ талаар “Чандмань Налайх” ТӨХК-ийн ус түгээгч Б.Адьяа “Би ус түгээгч хийгээд 17 жил болж байна. Нурах дөхсөн барилга, зэвтэй ус гардаг талаар иргэд байнга гомдол гаргадаг. юмкосыг улиралд нэг удаа цэвэрлэдэг ч амархан бохирддог. Дүүргийн удирдлагуудад асуудлыг тавиад нэмэргүй. Төсөв мөнгө гаргаж өгдөггүй” гэсэн юм. Мөн оршуулгын газарт гэрэлтүүлэг тавьсан мөртлөө казах иргэдийн амьдардаг гэр хороололд гэрэлтүүлэг тавьж өгдөггүй зэрэг асуудлыг иргэд хөндөж байлаа.   Оюутан, залуус: ХҮНЭЭ БУС МАЛАА ХАМГААЛДАГ ТОГТОЛЦООГ ХАЛЪЯ МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гаригт “Гурван Эрдэнэ” дээд сургуулийн оюутнуудтай уулзаж,  “Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд  хууль ба Монгол Улсын тусгаар тогтнол-Ард түмэн бол бурхан юм” сэдэвт лекц уншсан юм. Тэрээр “Амьдралаа засах түлхүүр бол Үндсэн хууль. Төрийн тогтолцооны амин сүнс нь ард түмэн байх ёстой. Гэтэл өнөөдөр цөөн хүн баяжиж, Оюутолгой гэх мэт үндэсний баялаг цөөн хүний гарт орж, залуус ажилгүй, орлогогүй амьдрал  хүнд байна. Гадаадад гарсан залуус айл нүүлгэн зөөх, аяга таваг угаах гэсэн хар бор ажил хийж яваа. Эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байна. Тэднийг шүүмжлэх аргагүй. Гадаадад ажиллаж, амьдарч яваа залуусаа ч буруутгах аргагүй. Өнөөдөр Монголд өндөр боловсрол үнэгүйдсэн. Эрүүл мэнд, боловсролын асуудал хүнд байна. Ипотекийн зээл олгоно, орон сууцжуулна гэж байгаа ч түүнийг дор хаяж нэг сая төгрөгийн цалинтай хүн авах боломжтой. Гэтэл 500-600 мянган төгрөгийн цалин авч ар гэр, амьдралаа авч явах гэж ядаж буй хүмүүс тийшээ орж чадахгүй. Иймээс гэр хороололд утаа гаргаж суухаас өөр арга алга. Энэ бүхнийг өөрчлөхөд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй юм” хэмээн онцолсон. Оюутан, залуус  “Ашигт малтмалын баялгийг  төрд шургалсан хэдэн хүн  өөрсдийн  өмч мэт зарж, хөрөнгөжиж байгааг”, “Төрд хяналт, хариуцлага гэж огт байхгүй байгааг”  шүүмжилж байв. Иймээс  “Хүн төвтэй нийгмийг байгуулъя. Хяналт, хариуцлагыг бий болгоё. Монгол төрийг ард түмнээс хараат болгоё. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчилье, Төрийн сүлд өршөө гэхийн оронд ард түмэн минь өршөө гэж залбирдаг болъё. Ард түмэн бол бурхан юм” гэдэг асуудлыг өргөн дэвшүүлсэн Дээд хуулийг дэмжиж буйгаа илэрхийлэв.   ГАРЫН ҮСГИЙН АЯН СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮРГЭЛЖИЛНЭ Өнгөрсөн бямба гаригт болсон иргэдийн уулзалтад Сүхбаатр дүүргийн МАХН-ын Ажлын хэсгийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Мөн  дүүргийн Мянгатын дарга н.Дуламсүрэн,  МУИС-ийн багш, доктор Ч.Өлзийсайхан нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. “Монгол хүнээ төрийн хамгаалалтад авъя, сайхан амьдруулъя” гэсэн  асуудал дэвшүүлсэн Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг  Сүхбаатар дүүргийн иргэд дэмжлээ. Түүнчлэн  гарын үсэг цуглуулах аяныг хороо бүрт, айл өрх болгонд хүргэж үргэлжүүлнэ гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21