Боловсрол, эрүүл мэнд, орон сууц үнэгүй болгох Дээд хуулийг Налайхчууд дэмжлээ

2018-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАХН-аас орон даяар зохион байгуулж буй  Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд  хуулийг батлуулах гарын үсэг цуглуулах аян пүрэв гаригт /2018.04.19/ Налайх дүүрэгт үргэлжиллээ. Ажлын хэсгийг МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ахалж, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн болон гүйцэтгэх товчооны гишүүд ажилласан юм. Энэ үеэр Налайх дүүрэг дэхь казах иргэдийн төлөөлөлтэй уулзаж хэд хэдэн газарт Дээд хуулийг сурталчилж, иргэдийн санал бодлыг сонслоо.  Налайх дүүргийн IV хорооны иргэн Саярхаан “Хоёр хүүхэд их сургуульд суралцдаг. Зөвхөн сургалтын төлбөрт нь таван сая төгрөг төлдөг. Дээр нь байр, унаа, хоолны зардал их гардаг. Ипотекийн зээлээр орон сууц худалдах авах гэж хөөцөлдсөн ч бүтээгүй. Дахиад хүүхэд их дээд сургуульд суралцуулна. Дээр үе шиг иргэддээ үнэгүй боловсрол олгох гарц бий юу. Ялангуяа залуу гэр бүл орон сууц авах хамгийн хүндрэлтэй байна. Саяхан хамаатны хүн 30 сая төгрөгөөр гадаад ру эмчилгээнд явахад эрүүл мэндийн даатгалын сангаас нэг ч төгрөг олдоогүй. Эрүүл мэндийн үйлчилгээг төр хариуцдаг болох хэрэгтэй” гэсэн саналыг хэлж байлаа. Харин МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Монгол Улсыг хөгжүүлэх гарц олсон сайхан мэдээг та бүхэнд дуулгаж байгаадаа таатай байна. МАХН Дээд Үндсэн хуулийн төслийг та бүхэнд танилцуулж байна. Бид байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг төрөөс үнэгүй болгохоор хуульчилж өгсөн. Мөн иргэд амьдралд хүрэлцэхүйц тогтвортой орлоготой байж залуу гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлж Монгол хүн төрийн хамгаалалтад байх болно” гэлээ. Иргэдтэй хийх уулзалтын үеэр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэд “Манай хорооны 11-дүгээр худаг ашиглалтад ороод 40 гаруй жил болж байгаа ч ганц ч удаа засварлаагүй. Бид зэвтэй ус ууж эрүүл мэндээрээ хохирч байна” гэсэн юм. Энэ талаар Чандмань Налайх ТӨХК-ийн ус түгээгч Б.Адьяа “Би ус түгээгч хийгээд 17 жил болж байна. Нурах дөхсөн барилга, зэвтэй ус гардаг талаар  иргэд байнга гомдол гаргадаг. Ёонксыг улиралдаа нэг удаа цэвэрлэдэг ч амархан бохирддог. Дүүргийн удирдлагуудад асуудлыг тавиад нэмэргүй. Төсөв мөнгө гаргаж өгдөггүй” гэсэн юм. Мөн оршуулгын газарт гэрэлтүүлэг тавьсан мөртлөө казах иргэдийн амьдардаг гэр хороололд гэрэлтүүлэг тавьж өгдөггүй зэрэг олон асуудлыг иргэд хөндөж байсан юм. Харин орой 18:00 цагт Дээд Үндсэн хуулийн төслийг танилцуулж, гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг Налайх дүүргийн соёлын ордонд зохион байгуулсан юм. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд  хууль ба Монгол Улсын тусгаар тогтнол-Ард түмэн бол бурхан юм” сэдэвт лекц уншсан юм. Тэрээр “ Амьдралаа засах түлхүүр бол Үндсэн хууль. Төрийн тогтолцооны амин сүнс нь ард түмэн байх ёстой. Гэтэл өнөөдөр цөөн хүн баяжиж, Оюутолгой гэх мэт үндэсний баялаг цөөн хүний гарт орж, залуус ажилгүй, орлогогүй амьдрал маш хүнд байна. Гадаадад гарсан залуус айл нүүлгэн зөөх, аяга таваг угаах гэх мэт хар бор ажил хийж яваа. Эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байна. Тэднийг шүүмжлэх аргагүй. Гадаадад ажиллаж, амьдарч яваа залуусаа ч буруутгах аргагүй.  Өнөөдөр Монголд өндөр боловсрол үнэгүйдсэн. Эрүүл мэнд, боловсролын асуудал хүнд байна. Ипотекийн зээл олгоно, орон сууцжуулна гэж байгаа ч  түүнийг дор хаяж нэг сая төгрөгийн цалинтай хүн авах боломжтой. Гэтэл 500-600 төгрөгийн цалин авч ар гэр, амьдралаа авч явах гэж ядаж буй хүмүүс тийшээ орж чадахгүй. Иймээс гэр хороололд утаа гаргаж суухаас өөр арга алга. Энэ бүхнийг өөрчлөхөд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй юм. Үндсэн хуулийг сайн, муу  хууль гэж дотор нь хувааж үзвэл, ард түмнээ нэгдүгээрт тавьсан хууль л сайн. Хувь хүн, компанийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан нь муу хууль юм. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хууль хувь хүн, компанийн эрх ашгийг нэгдүгээрт, тавьж төрд шургалсан хүмүүс өөрсдийн эрх ашгийг хамгаалж, ард түмнээ хаячихсан. Иймд хүн төвтэй нийгмийг байгуулъя. Хяналт, хариуцлагыг бий болгоё. Монгол төрийг ард түмнээс хараат болгоё. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчилье Төрийн сүлд өршөө гэхийн оронд ард түмэн минь өршөө гэж залбирдаг болъё. Ард түмэн бол бурхан юм. Иймд бид монгол хүнээ төрийн хамгаалалтад авъя, сайхан амьдруулъя гэж Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг санаачлан эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулсан. Үүнийгээ орон даяар хэлэлцүүлж, улмаар энэ хуулиа батлуулах санал асуулга-гарын үсэг цуглуулах аяныг  эхлүүлэн өнөөдөр хэнтийчүүдтэй уулзаж  байна” хэмээн  онцлов. Мөн эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн “БНМУ-ын Дээд хууль хэрэгжих эдийн засгийн баталгаа” сэдвээр илтгэл тавьж иргэдийн санал бодлыг сонссон бол уулзалтын төгсгөлд Дээд хуулийн дээжийг Налайх дүүргийн зуут, мянгатын дарга, намын дэргэдэх олон нийтийн төлөөлөлд гардуулсан юм. Налайхчууд МАХН-ын санаачилж эрдэмтэн мэргидийн төлөөллийг оролцуулан боловсруулсан БНМУ-ын Дээд хуулийг санал нэгтэйгээр дэмжихээ илэрхийллээ. Эх сурвалж: www.polit.mn  
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

7 цаг 8 мин
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

8 цаг 9 мин
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

12 цаг 3 мин
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

2025-07-08
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

2025-07-08