Нийслэлийн МАН-ын Бага хурал ба намын дүрэм

2018-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЧИР Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй тамгаа өгөөд явснаас хойш зургаан сар өнгөрлөө. Гэвч дараагийн дарга нь тодролгүй байсаар өнөөдрийг хүрэв. Тиймээс Нийслэлийн МАН хавиар үл ойлголцол үүсч, тэр нь явсаар “том” намынхаа 2020 сонгуулийн дүнд нөлөөлж мэдэхээр болоод байгаа юм. Тэгэхээр Нийслэлийн МАН-ыг тун ойрын үед даргатай болгох талаар намын гишүүд нь шаардах болсон байна. Харин МАН-ын гишүүдийн энэ шаардлага биелэхийн тулд Бага хурал нь хуралдах ёстой ажээ. МАН-ын Үндсэн дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 12.1.6-д Нийслэлийн МАН-ын даргыг Нийслэлийн МАН-ын Бага хурлаас сонгоно гээд заачихсан байна. Түүнчлэн уг Үндсэн дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 11.3-т “...Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид нь Удирдах Зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн Бага хурлын тов, төлөөлөгчийн тоог Бага хурал хуралдахаас 30 хоногийн өмнө тогтоож, төлөөлөгч сонгох журмыг батална” гэжээ. Үүгээр бол Нийслэлийн МАН-ын Бага хурлын тов гаргах чиглэлийг МАН-ын Удирдах зөвлөлөөс өгөх юм байна. Харин Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид Бага хурлыг товлох, хуралдуулах ажлыг гүйцэтгэнэ. Мөн 13.2-т “...Намын хорооны гишүүдийн олонхи нь, эсхүл намын анхан шатны үүр, хороодын гуравны нэгээс доошгүй нь шаардсан бол Бага хурлын ээлжит бус хуралдааныг зарлах бөгөөд чингэхдээ энэ дүрэмд заасан журмыг баримтална” гэсэн байна. Бага хурлаа зарлахыг шаардсан МАН-ын гишүүд олон байга төдийгүй цөөнгүй үүрээс ийм шаардлага гарч байгаа тухай эх сурвалж мэдээлж байгаа юм. Товчхондоо, Нийслэлийн МАН-ын Бага хурал дүрэмд заасны дагуу ойрын үед товлогдоно. Энэ нь ирэх тавдугаар сарын сүүлчээр хуралдана гэсэн үг юм. Уг нь ийм  Бага хурал дөрвөн жилд нэгээс хоёр удаа болох ёстой юм байна. Гэтэл 2012 оны наймдугаар сараас хойш хуралдалгүй зургаан жил “амарчихсан” байгаа юм. Энэ бол Нийслэлийн МАН нь намынхаа Үндсэн дүрмийг зөрчсөөр ирсэн гэсэн үг. Үүнээс гадна удахгүй болох Бага хурал нь тун халуун болох шинжтэй байна. Дарга хэн болох вэ гэдгээс бусдыг ярихгүй байгаа болохоос биш өөр олон ширүүн зүйл болох шинжтэй байна. Учир нь 2012-2016 он буюу МАН-ын ялагдлын он жилүүдэд Нийслэлийн МАН-ын нөхцөл байдал, үйл ажиллагаа яаж явж ирсэн талаар өмнөх удирдлагууд тайлан тавина. Бас 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн санамсаргүй гэмээр ялалтын дараа юу болоод өнгөрөв өө гэдэг ч яригдана. Үүнтэй холбоотойгоор Намын хорооны боловсон хүчний бодлого, үйл ажиллагааны санхүүжилт зэргийн талаарх яриа хөөрөө нэлээд өрнөх юм байна. Гэвч Нийслэлийн МАН-ын шинэ дарга хэн байх вэ гэдэг л энэ Бага хурлаар хамгийн халуун яригдана. Эцэст нь Нийслэлийн МАН шинэ даргатай болж таарна. Харин тэр даргад ихээхэн хүнд ачаа, шалгуур оногдоно. Тэр нь нэгэнт унасан Нийслэлийн МАН-ын нэр хүндийг ирэх хоёр жилд өргөх юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21