Д.Гантулгыг шалгахтай холбоотой хуулийн төслийг дэмжив

2018-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татах асуудал гацаанд орчихоод байгаа. Тэгвэл УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар түүнтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тус хуулийн төслийг өргөн барьсан юм. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.   УИХ-ын гишүүн Л.Болд: -Энэ асуудлыг ярилцахдаа өнгөрсөн хугацаанд болж байсан иймэрхүү тохиолдлуудын талаар мэдээлэл гишүүдэд өгөх ёстой. Миний санаж байгаагаар 1996 онд казиногийн хэргээр УИХ-ын гишүүдийг барьж, хэдэн сараар хорьж байсан тохиолдол бий.  Тухайн үед тэр гишүүдийг яг ямар хэргээр хорьж, ял шийтгэл оноож байсан юм. Парламентаас түдгэлзээгүй байхад 2000-2004 онд Ардчилсан намын гишүүн Д.Гүндалайг баривчилж байсан. 2004-2008 оны парламентад МАН-ын нэр бүхий гишүүдийн асуудал яригдаж байсан. Энэ мэт өмнөх УИХ-ын гишүүний асуудалтай холбоотойгоор эрх зүйн ямар үндэслэлээр шийдвэрлэж байсан юм бэ. АН-ын гишүүнд хууль хатуу үйлчилдэг, МАН-ын гишүүн очихоор асуудлыг өөрөөр шийддэг байдал ажиглагдаад байна.   УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Төрийн байгуулал­тын байнгын хорооны хурал­даан дээр энэ асууд­лаар маш их яригдсан. Өнгөрсөн хугацаанд бол­сон үйл явдлуудын талаар бид тодорхой мэдээлэл бэлтгэж, гишүүдэд тараана. Ер нь бол УИХ-ын гишүүний халдаш­гүй, хууль дээдлэх хариуц­лагын асуудал бас яригдах ёстой. Хүн хуулиа дагаж мөрддөг байх асуудал нэг номерт тавигддаг. Энэ үндэслэлээр хуулийн төслийг боловсруулсан. Тиймээс хуулийн төслийг дэмжвэл ажлын хэсэг байгуулахаар болж байна. Хаврын чуулганаар УИХ-ын хууль тогтоомж болон УИХ-ын дэгийг чанаржуулах талаар хэлэлцэж, анхаарч, хянуур хандах ёстой гэж бодож байна.   УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Сүүлийн үед хууль хяналтын байгууллагын тухай асуудал ярихад МАН, АН-ын шүүх, прокурор ажиллаж байна гэж ярих боллоо. Бид ингэж хууль хяналтын байгууллагын нэр хүндийг УИХ-ын гишүүд өөрсдөө популизм хийж яриад байхаар яаж ард түмэн хуулийн байгууллагад итгэх вэ. Бид өөрсдөө шударга шүүх, АТГ, хуулийн байгууллагатай болох вэ гэдгээ ярих цаг болсон. Шийдвэр гаргах төвшний хүмүүс нь хоорондоо хэрэлдээд суугаад байх нь зөв үү гэдгээ бодох хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд ард түмэн биднээс залхаж байна.   УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, халдашгүй байдлын асуудлаар боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэж байна. Хоёр тохиолдолд прокурорын саналаар УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлнэ гэсэн заалт оруулж иржээ. Өнөөдрийн эрх зүйн орчин ямар байна вэ гэдгийг эхлээд харах ёстой. Үндсэн хуульд УИХ гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон гэж үзвэл гишүүнийг эгүүлэн татаж, түдгэлзүүлж болно гэсэн хоёр заалт бий. Өөрөөр хэлбэл, салбар хууль, нарийвчилсан тохиолдолд Үндсэн хуулийн үзэл санаа, баримтлалыг ашиглан шийдвэрлээд явах боломжтой. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дээр УИХ-ын гишүүн өөрөө түдгэлзэх саналаа гаргавал УИХ түүнийг нь авч хэлэлцэх заалтыг нэмж оруулах нь зүйтэй. Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21