Д.Эрдэнэбат: Д.Гантулга гишүүний асуудалд МАН-ынхан хугацаа хожиж байна

2018-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэхүү өөрчлөлт нь гишүүдийг бүрэн эрхээс түдгэлзүүлэхтэй холбоотой хуулийн мухардлыг арилгах зорилготой. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 6.9.1. гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан, 6.9.2. гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан” гэсэн хоёр заалтыг хэрэгжүү­лэх зохицуулалт юм. Ингэс­нээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөр­чил­дөхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлж бай­гаа юм. Ингээд дээрх хуулийн төслийг хэлэлц­сэн боловч олонхийн дэмжлэг авч чадсангүй. Байнгын хорооны хурлын үеэр гишүүд байр сууриа илэрхийлснийг хүргэе.   УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Зөрчилтэй асуудлыг зөрчилгүй болгох гэж байгааг ойлгож байна. Гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас гишүүдийг үүрэг, хариуцлагатай болгох заалтыг оруулах ёстой. Ийм заалтыг одоо оруулах боломж байна уу. Гишүүд чуулган, байнгын хороогоо тасалсан ч бид хариуцлага тооцож чаддаггүй. Үүнээс болоод бусдын өмнөөс кноп дараад хуралдаа сууж байгаа хүмүүс нь муухай харагддаг. Тиймээс гишүүн нийт хуралдааныг олон удаа тасалсан бол түүнийг эгүүлэн татах нэмэлт заалтыг оруулаад явах боломж байна уу.   УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Их хурлын гишүүний халдашгүй байдал хэвээр үйлчлэх ёстой. Харин их хурлын гишүүн хэрэгт холбогдсон гэдэг нэрийн доор төрийг тогтворгүй болгох, их хурлын гишүүдийн эрхэнд халдах асуудалд манай гишүүд туйлын болгоомжтой хандаж, томъёолол хийх ёстой. Тэглээ гээд та бүхэн маш сайн томъёолол оруулаад ирвэл хамт ажиллахад бэлэн байна. Ер нь Үндсэн хуулийн 29 дүгээр заалтыг УИХ-ын тухай хуульд зааж өгөхгүй бол болохгүй байгаа юм.   УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат: -УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа асуудал нь УИХ-ын бүрэн эрх, төрийн дархлааны асуудал давхар хэлэлцэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Д.Лүндээжанцан гишүүний санаачилсан хуулийн төсөлд ярих зүйл олон байна. Дэндүү задгай зүйл орж ирсэн байна. УИХ-ын Тамгын газрынхан УИХ анх байгуулагдсан цагаас хойш УИХ-ын болоод гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой заалтуудыг динамик түүхийг гаргаж гишүүдэд танилцуулах хэрэгтэй байна. Бид буруу ойлголттой яваад байна. Хууль тогтоох дээд байгууллагад хуулийн мухардал гэж байх ёсгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдчихсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Тухайн гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс эргүүлэн татна гэсэн байгаа. Үндсэн хуульд заачихсан ийм ойлгомжтой асуудлыг УИХ хэлэлцээд явах байтал олон хоног саатуулж байгаа нь буруу. Д.Гантулга гишүүний асуудалд МАН-ынхан хугацаа хожиж байна. Д.Лүндээжанцан гишүүний санаачилсан хуулийн төсөлд Үндсэн хуулийн цэцийн хориглосон, цуцалсан заалтыг эргүүлэн оруулж ирээд байна. Тиймээс энэ хэдий удаан настай хуулийн заалт болох юм. Хэд хэдэн гишүүнд энэ заалтаар арга хэмжээ авсны маргааш Үндсэн хуулийн цэцээс “та нар Үндсэн хууль зөрчсөн байна” гэвэл асуудал хаашаа эргэх вэ.   УИХ-ын гишүүн  Ш.Раднаасэд: -Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарчихдаг, араас нь хуулиа засаагүйгээс болоод ойлгомжгүй байдал үүсдэг. Үүнийг дэг дээрээ цуг хийх ёстой юм болов уу. Лүндээ дарга олон талаас нь судалсан байх. Миний харж байгаагаар гишүүдийн холбогдож буй хэргийг нь ангилаад өгч болохгүй юу. Хонгил заагийг нь гаргахгүй бол нэлийсэн том коридор дундуур яваад байна. Гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэх тохиолдолд бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа хэргийг эргүүлэн сэргээдэг гэх мэт нарийн зохицуулалт байдаг шүү дээ. Түдгэлзүүлнэ гэдэг нь нийгэмд маш том сэдэв босгоод өгчиж байгаа юм. Тэр сэдэв нь зөв ч бай, буруу ч бай туугаад байхаас өөр арга байхгүй.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21