Л.Энхболд: 60-70 тонны даацтай 3758 машин нүүрс хилээр зүгээр гарчихсан

2018-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын гишүүн Л.Энхболд "Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр энэ үеэр “Төрийн өмчит Монголын гурван сая иргэний эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой өөрт олдсон баримтыг хэлье. Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт хандаж бодит мэдээллийг ирүүлэхийг хүссэн. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн Тавантолгой хоёрын дундаас байгуулсан ажлын хэсгийн акт ирсэн. Актан дээр “Эрдэнэс Тавантолгойн” лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс орон нутгийн Тавантолгой давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан байсан. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтэд Ашигт малтмалын хуулийн 27.1.1 дүгээр заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс үүнд хэн буруутайг тогтоохын тулд АТГ-т гуравдугаар сарын 26-нд  хандаад байгаа.  Монгол Улсын гурван сая иргэний өмч 268 мянган тонн нүүрс буюу өнөөдрийн ханшаар 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс хаачсан, хэн авсан нь тодорхойгүй. Хэрэв орон нутгийн Тавантолгой холбогдох юм бол 51 хувийг эзэмшдэг Өмнөговийн ард түмэн өрөнд орох магадлалтай учраас тойргийн гишүүний хувьд авч үзсэн. Тиймээс АТГ мөргөцөг буюу 268 мянган тонн нүүрсийг хэн авсан, мөнгө нь хаашаа орсныг тогтооно. Мөн хэдэн оны хэдэн сард ямар компани авсан нь удахгүй шалгалтаар ил болно” гэлээ. Мөн тэрээр “2013 онд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст гомдол гаргасан байдаг. Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт, гаалийн байцаагчийн дүгнэлтэд 2010-2011 онд гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гарсан. Үүнийг машиных нь тоогоор бодох юм бол 3758 ширхэг 60-70 тонны даацтай машин нүүрс гэсэн үг. Энэ хэргийг өнөөг хүртэл хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлээгүй.  Тэгвэл дээрх 268 мянган тонн нүүрс ийм замаар гарсан юм биш биз гэсэн хардлага төрж байна. Энэ асуудлыг хөндөнө” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21