Нийслэлийн МАН-д шинэчлэгч дарга хэрэгтэй

2018-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЧИР Улс орныг хавтгайд нь шуугиулсан элдвийн мэдээлэл хөвөрсөн өдрүүд өнгөрч байна. Энэ сацуу улс төрийн намууд ч дор бүрнээ зөрчилдөн тулалдах ажээ. МАН-ын тухайд Нийслэлийн МАН-ыг тойрсон асуудал их байх шиг байна. Энэ нь Нийслэлийн МАН-ын Бага хурал өнөө, маргаашгүй товлогдох гэж байгаатай холбоотой. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээсний дараахан, наймдугаар сард нь Нийслэлийн МАН-ын Бага хурал болж, Ц.Сандуйг даргаар сонгож байжээ. Түүнээс хойш Бага хурал нь хуралдаагүй байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны сонгууль өнгөрч, Ц.Сандуй ажлаа өгснөөс хойш Нийслэлийн МАН даргагүй явж ирсэн гэсэн үг. Харин ойрын өдрүүдэд товлогдох Нийслэлийн МАН-ын Бага хурлаас хэн гэдэг дарга тодрох вэ гэдэг энэ намынхны анхаарлын төвд байна гэсэн үг. Ер нь нийслэл бол аль ч намын хувьд сонгуулийн гол цөм нь юм. Нийслэлд, тэр дотроо нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ялалт байгуулалгүйгээр ямар ч сонгуульд ялна гэж үгүй. Тэр утгаараа том, жижиг ямар ч сонгуулийн “стратегийн орд” нь нийслэл юм. 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуульд МАН нийслэлд “гарамгай” ялалт байгуулсан. Тухайн үед нийслэлд Э.Бат-Үүлийг ялна гэдэг зүүдлэх ч боломжгүй эд байлаа. Гэвч сонгууль л бол сонгууль байдаг. МАН ялж, АН буюу Э.Бат-Үүл өвдөг шороодсон. Энэ сонгуулиас ганцхан жилийн дараа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Харамсалтай нь МАН нийслэлийн есөн дүүргийн долоод нь ялагдал хүлээсэн юм. Энэ сонгуулийн эцэст МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур гэсэн долоон дүүрэгт ялагдаж, Налайх, Багахангай хоёрт л ялалт байгуулсан байдаг юм. Ажиглагчид үүнийг “...Сонгуульд ялаад нэг жил болсон нийслэлийг хариуцсан дарга нарын ажилд тавьсан дүн” гэж үзсэн. Энэ сонгуулийн дараа есдүгээр сарын сүүлчээр НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажлаа өгсөн. Ингэхдээ тэрээр “...Би Нийслэлийн МАН-ыг удирдаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан учраас улс төрийн хариуцлагаа хүлээж байна” гэж  мэдэгдсэн байдаг. Тиймээс 2016 оны сонгуулийн дараа Нийслэлийн МАН хийгээд нийслэл хотын удирдах дээд төвшинд томилогдож, сонгогдсон хүмүүстэй энэ намын гишүүд хариуцлага ярьж мэдэхээр байгаа юм. Учир нь МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “...Намд шинэчлэл хэрэгтэй” гээд даргаа сольсон. Засгийг ч сэлгэсэн. НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга ч ажлаа өгсөн. Харин Нийслэлийн Засаг дарга Су.Батболд л хэвээрээ суусаар байгаа. Ерөөс энэ л Нийслэлийн МАН-ын Бага хурлаас хэн гээч нь даргаар сонгогдох вэ гэж гүйлдэх шалтгаан болж байгаа хэрэг. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. 2020 оны сонгууль хүртэл хоёр жил үлдлээ гэсэн үг. Иймд МАН нийслэлд шинэ, зоригтойхон ажлуудыг хийх хэрэгтэй юм. Шуудхан хэлэхэд, шинэчлэл хэрэгтэй болоод байгаа юм. Тэр хүсээд байгаа шинэчлэлийг шинэ хүн буюу шинэчлэгч дарга л хийж чадна. Харин Су.Батболд шиг хурдгүй, эргэж буцсан, хуучин дарга нийслэлд ч, Нийслэлийн МАН-д ч хэрэггүй гэсэн үг. Ийм яриа, байр суурь МАН-д ч газар аваад байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21