Оюутолгойн гэрээг шалгах бүрэлдэхүүнд хэн хэн багтав

2018-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Оюутолгойн гэрээтэй холбогдуулан үе үеийн Ерөнхий сайд нарыг саатуулан шалгаж эхэлсэн. Мөн гэрээг Монголд ашигтай үгүйг шалгах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар гуравдугаар сарын 23-нд байгуулсан.  “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсаныг танилцуулж байна. Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр:
  1. Н.Амарзаяа,
  2. О.Баасанхүү,
  3. Б.Бат-Эрдэнэ,
  4. Б.Жавхлан,
  5. З.Нарантуяа,
  6. Я.Содбаатар,
  7. А.Ундраа нар томилогджээ.
Ажлын хэсгийн дэргэд туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулах юм. Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир шалгалтын явцын талаар дараах байр суурийг илэрхийллээ. Д.Дамба-Очир: Үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ - Энэ ажлын хэсэгт дөрвөн намын төлөөллөөс гадна төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийнхэн чиглэл бүртээ асуудлаа ярихаас гадна холбогдох баримтуудыг гаргаж авах юм. Ингэснээр бид нэгдсэн дүгнэлтэд хүрэх чиглэлтэй ажиллаж байна. Бид бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. Дэд ажлын хэсгүүдийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулаад байна. Бас дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүдэд давхар хариуцуулсан. Томоохон бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг гарган, үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ. Тухайлбал, үндсэн гэрээ, түүний хэрэгжилт, Монгол Улсад өгч байгаа татвар, өгөөж болон байгаль орчин, нийгмийн асуудлыг шалгаж эхлээд байна. Ажлын хэсгийнхэн “Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзахаар төлөвлөөд байна. Төрийн гурван өндөрлөг ажлын хэсгийг дэмжиж байгаа. Нэг үеэ бодвол Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэдэгт олон нийт санал нэгддэг болсон байна. Үүнийг “Оюутолгой” компанийн удирдлагууд ч ойлгож, хүлээж авч байгаа. Энэ удаад Монгол Улсад ашиггүй, өгөөж муутай заалтуудыг өөрчлөхөөр ажиллана. Ялангуяа, Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй заалтуудыг өөрчлөх зорилгоор ажлын хэсэг ажиллаж байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21