Нийслэлийн МАН-ын Бага хурлыг энэ долоо хоногт товлоно

2018-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН 2016 оны УИХ-ын болоод Орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа талдаа орж намууд хөдөлгөөнд орж эхлээд байна. Эрх баригч МАН-ын хувьд нөлөө бүхий улстөрчдийнх нь “зодоон” далдуур үргэлжилж байна. Үүний зэрэгцээ Нийслэлийн МАН-ыг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд энэ намын гишүүдийн анхаарлын төв байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын хүн амын тал нь шахам амьдардаг Улаанбаатар хотыг хариуцан ажилладаг МАН-ын нэгж болох Нийслэлийн МАН өдгөө даргагүй байгаа юм. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй 2017 оны аравдугаар сард ажлаа өгсөн. Ингэхдээ  Нийлэлийн МАН-ын тэргүүлэгч 11 хүний шийдвэрээр Нийслэлийн Засаг дарга Су.Батболдод шилжүүлээд явсан байдаг. Ийнхүү Су.Батболдод тамга хүлээлгэж өгснөөс хойш Нийслэлийн МАН албан ёсны даргагүй болж, өнөөдрийг хүртэл явж байгаа юм. Уг нь МАН-ын Үндсэн дүрмийн дагуу бол Нийслэлийн МАН-ын Бага хурал болж, тэр хурлаас даргыг сонгох ёстой юм байна. МАН-ын Үндсэн дүрмийн 4-ийн 11.3-т “Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид нь Удирдах Зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн Бага хурлын тов, төлөөлөгчийн тоог Бага хурал хуралдахаас 30 хоногийн өмнө тогтоож. төлөөлөгч сонгох журмыг батална” гэж заажээ. Тэгэхээр Бага хурал нь товлогдсоноос хойш сарын дараа болно гэсэн үг. Ц.Сандуй ажлаа өгч, Су.Батболд тамга авснаас хойшх зургаан сар бол Нийслэлийн МАН-ын Бага хурал болж, албан ёсны дарга тодорчих хангалттай хугацаа юм. Гэтэл ямар ч шалтгаанаар юм, Бага хурлын сураг гаралгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Харин сүүлийн өдрүүдэд “...Бага хурал хэзээ болох нь вэ “ гэж асууж сурсан, амбиц гаргасан хүмүүс олон гарч ирээд байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр Нийслэлийн МАН-ын Бага хурлыг энэ долоо хоногт товлохоор болжээ. Тэгэхээр тавдугаар сарын дундуур Нийслэлийн МАН-ын шинэ дарга тодорно. Түүнчлэн Нийслэлийн МАН-ын Бага хурал 2012 оны наймдугаар сараас хойш зургаан жил шахмын дараа хуралдана гэсэн үг юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21