МАН шударга ёсоо Ч.Хүрэлбаатар сайдаар хэмжих ёстой

2018-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
З.БОЛД Ч.Хүрэлбаатар гэх эрхэм Монголын улс төрд орж ирснээс хойш багагүй хугацаа өнгөрөв. Хэдийгээр түүнд намынх нь нөхөд итгэл хүлээлгэж, олонхи болсон эсвэл эвсэж нэгдсэн үедээ сайд гэх гуншинг харамгүй өгдөг ч мань эрхэм олны итгэлийг алдсаар л... Хамгийн сүүлд гэхэд тэрээр “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайг зарсан гэх таагүй үйл явдалд нэр холбогдож, үүнд нь эгдүүцсэн олон нийт “Ийм хүнээр Монгол Улс сангийн авдраа атгуулах нь зүйд нийцэх үү. УИХ-ын 65-ын бүлэг энэ мэт хүмүүстэйгээ хариуцлага тооцохгүй бол 2020 оны сонгуулиар олны итгэлийг дахин авна гэдэг эргэлзээтэй. Ард түмэн тэнэг биш шүү” хэмээн эрх баригчдад сануулж байгаа юм. Харин энэ асуудалд эрх баригчдын зүгээс ямар нэг тайлбар хий­гээгүй бол дээрх дуулианы гол эзэн, Сан­гийн сайд Ч.Хүрэлбаатар “Би нэр цэвэр  улс төрч  шүү” хэмээн хэгжүүр­хэнгээ “Хотгор шанага”-ын ор­дод би хамааралгүй, лицензийг нь ч зараагүй. Өмнөд Солонгосын Ерөн­­хийлөгч асан И Мён Бакийг ч танихгүй. Энэ бол гүтгэлэг” гэсэн тайлбарыг өгсөөр байна. Харин биднийг өөр зуураа ийн хэрэлдэж, хэмлэлдэж, үнэн зөвөө олж чадахгүй нуруу нуруугаа харж суух зуур түүний нэр холбогдсон “Хотгор шанага”-ын уурхай тойрсон дуулиан яг одоо Өмнөд Солонгост шуугиан тарьсаар. Тус улсын хууль хяналтынхан л гэхэд эл асуудалтай холбогдуулан нэгэн үе төрийн  тэргүүнээр ажиллаж байсан эрхмээ бариад хорьчихлоо. Манай хэвлэлүүд “Ерөнхийлөгч асан И Мён Бакийн ав­ли­гын хэрэгтэй хол­боо­тойгоор “Хотгор шанага”-ын уурхайн лицензтэй холбоотой асуудлыг сө­хөж байна” хэмээх мэдээл­лүүдийг өгсөөр байгаа юм. Солонгосын хэвлэлүүд ч ингэж мэдээлж байгаа бололтой. Хамгийн ноц­той нь тэрхүү  мэдээлэл дунд “Би ямар ч буруугүй” хэмээн мэлзээд буй эр­хэм сайдын хоёр ах болох Ч.Гансүх, Ч.Ган­тулга нарын нэр гарч ир­сэн төдийгүй тэд “Хот­гор шанага”-ын нүүрсний уурхайг 10 сая ам.доллараар зарсан. Үүнд нь Ч.Хүрэлбаатарын хоёр ах болон түүний туслахаар ажиллаж байсан К.Дэмбэрэлийн дансаар гүйлгээ хийсэн гэх баримт байна. Тэд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бакийн  эзэмшилд байдаг “Sun Tree” ком­панид Мон­голын уурхайн “Хотгор шанага”-ын ордыг 2010 оны арван­хоёрдугаар сарын 29-нд шилжүүлэн өгсөн. Энэ үйл ажиллагаанд одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцсон гэх зэргээр мэдээлж байгаа нь яах аргагүй анхаарал татаж буй юм. Нөгөө талаар ийм ёс зүйтэй, дээр нь Монголын баялгийг харийнханд “зарсан” хүн өдгөө Монгол Улсын Засгийн газрын гишүүн,  Сангийн сайдаар ажиллаж буй нь манай улстөрчид хэзээнээс эхэлж өөрс­дөдөө шударга ёсыг тогтоох вэ гэж асуухад хүргэж байна. Уг нь, яг энэ асуудлаар манай улстөрчид дуугүй байгаагүй. Ямартай л У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэж байх үед Сангийн сайдад Ч.Хүрэл­баатарыг нэрд эв­шүүлэхтэй зэрэгцэн “Энэ хүн нэр цэвэр улс­төрч биш шүү” гэдгийг МАН, АН-ынхан төдий­­гүй Ерөнхийлөгч хүртэл онцолж, түүнийг төрсөн нутаг болох Увс аймгийн Бөхмөрөн суманд байрлах “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайн лицензийг Өмнөд Солонгосын компанид худалд­сан, цаашлаад түү­ний хамаарал бүхий этгээдүүд нь ийм хүмүүс. Ийм ёс зүйгүй, эрх ашгийн зөрчилтэй хүнийг Сангийн сайдаар томилж томилж болохгүй гэж байлаа. Үүнийг тухайн үед МАН, АН-ын зарим гишүүн дэм­жиж байсан ч УИХ дахь олонхийн бүлэг тун цөөхөн саналаар хамгаалан авч үлдэж, түүнийг сай­даар томилж орхисон. Ул­маар Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүү­­дийг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьж, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томи­лохыг дэм­жээгүй ч намын­хан нь мөн л түүнийг авч үлдсэнээрээ олон нийтийн дунд намын­­хаа рейтингийг унагах томоохон шалтаг, шалтгааныг бий болгосон. Юутай ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Бөх­мөрөн суман дахь “Хот­гор шанага”-ын нүүрсний ордыг 26 тэр­бум вон буюу 52 тэрбум төгрөгөөр Солонгосын төрийн өмчит компани болох “Korea Coal”  ком­панид зарсан эсэх асуудлыг өдгөө АТГ-т шалгаж бай­­гаа гэх мэдээлэл бий. Хэрэв манай хууль хяналтынхан энэ асуудал дээр Өмнөд Солонгосын хууль хяналтынхантай хамтарч ажиллавал тун удахгүй дахин нэг дуулиан дэгдэх нь гарцаагүй. Учир нь сүүлийн хэдэн өдөр хуулийн байгууллагынхны барив­чилгаа хүрээгээ тэлж, “Жаст” болоод Оюу­­толгойн хөрөнгө оруу­­лалтын гэрээтэй холбоотойгоор АТГ-аас хэд хэдэн хүнийг саатуулан шалгаж байна. Мөн хуулийн байгууллагын энэ ажиллагаа олон нийтээс оноо авч, Монголын баял­гийг харийнханд зарсан хэнийг ч байсан шалгаж Өмнөд Солонгос шиг шударга ёсыг тогтоох ёстой гэцгээж байна. Иймээс л МАН-ын шу­дарга ёсны хэмжүүр нь Ч.Хүрэлбаатар сайд биш л бол ийм асуудалд нэр холбогдсондоо ард түмнээсээ уучлалт гуйж, гэм буруутай эсэхээ сайн дураараа шалгуулах нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч, өөртөө ч цаашлаад намдаа ч хэрэгтэй биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Өчигдөр 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Өчигдөр 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Уржигдар 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22