Дээд хуулийн төслийг Баянгол дүүргийн иргэд дэмжлээ

2018-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ “Хүрээ” дээд сургуулийн оюутан залуус МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Та өнөөгийн Монгол Улсыг хэрхэн харж байна вэ, ямар нүдээр харж байна”,  “Монгол хүний үнэ цэнэ үнэлэмжийг та юу гэж боддог вэ”, “Сургалтын төлбөрийг төр даадаг болвол сургалтын чанарт ахиц гарах уу, бас боловсролын үнэ цэн яах бол”, “Ингэхэд та Ерөнхийлөгчид нэр дэвших үү” гэхчлэн олон асуултыг асууж байна. МАХН-аас Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг батлах гарын үсэг цуглуулах аяныг Баянгол дүүрэгт зохион байгуулсан нь ийнхүү эхэлсэн юм. Ажлын хэсгийг тус намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөн­хийлөгч Н.Энхбаяр,  Ерөн­хий нарийн бич­гийн дарга Б.Тулга нар ахалж,  Гүйцэтгэх товчоо­ны гишүүн О.Буяннэмэх, Б.Хэрлэн, Л.Мөнхсайхан,С.Онон­баяр нар уулзалтад орол­цож Үндсэн хуулийн өөрчлөлтийн эргэн тойрон дахь асуудал, МАХН-аас санаачлан боловсруулаад буй Дээд хуулийн зүйл заалтуудыг тайлбарлаж санал солилцсон нь энэ. Залуус  юунаас болж ард түмний амьдрал хүнд, улс орон хямралтай байна вэ, төрд байгаа хэдхэн хүн хөрөнгөжиж, ард түмний мэдэлд байх ёстой Монголын баялагийг  хувийн компаниараа дамжуулан зараад  оффшор бүсэд байршуулсан нь хуулийн цоорхойтой холбоотой юу, хууль шударга ёс байхгүй болсон нь юунаас болов гэдгийг өөр, өөрсдийнхөөр эргэцүүлж  нээлттэй асуулт, хариулт өрнүүлж байлаа. Зарим нь  муу нам, шударга бус сонгууль, муу  улстөрчидтэй холбоотой гэхчлэн дүгнэсэн бол олонх нь  муу тогтолцооны уршиг гэж үзэж байна. 1992 оны Үндсэн хуулийн цоорхой олон асуудлын суурь болсон гэх нь ч цөөнгүй байв. Иймээс тогтолцоог шинэчлэхэд  Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй, үүний тулд хямралт байдлаас гарах гарц, гаргалгааг тэд Дээд хуулиас хайж байгаагаа хэллээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр  уулзалтын үеэр Үндсэн хууль сайн эсвэл муу болсныг мэдэх шалгуур нь нэгдүгээрт юуг чухалчлав гэдгээс хамаарна. Нэгдүгээрт, хувийн компанийг тавьсан бол тэр муу хууль. Харин ард түмнээ нэгдүгээрт тавьж байгаа бол сайн хууль. Өнөөгийн Үндсэн хууль  ардчилал, зах зээлд шилжихэд үүргээ гүйцэтгэсэн ч компанийн засаглалыг дэмжсэн учир  улс оронд хямрал газар авсан. Хуулийн маань гол заалт “Мал сүргийг төр хамгаална” гэж байгаа.  Бид мал сүргээ төрийн хамгаалалт авчихаад  хүнээ орхисон нь өнөөгийн бүх хямралын үндэс юм. Бид Дээд хуульдаа “Монгол хүн төрийн хамгаалалтад байна” гэж заасан хэмээгээд “Ард түмэн бурхан” сэдэвт  лекц уншсан юм. Үүний дараа  МАХН-ын удирдлагууд Баянгол дүүргийн иргэдтэй уулзав.  Баялгийн хуваарилалттай холбоотой, тодруулбал, Тавантолгой, Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэрийг эргэн тойронд үүсээд буй  асуудал нь Үндсэн хууль дахь байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэсэн заалт хэрхэн хэрэгжиж буйтай холбоотой. Энэ асуудалтай холбогдуулан МАХН-ын  Ерөнхий  нарийн бичгийн дарга Б.Тулга “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон асуудал, Гүйцэтгэх  товчооны гишүүн, хуульч  Л.Мөнхсайхан “Эрдэнэт”-ийн 51 хувь ба ард  түмний өмчийг хувийн бизнест барьцаалсан хариуцлагыг хэн  хариуцах вэ”   зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Баянгол дүүргийн иргэд ажлын байр хомс, ядуурал, ажилгүйдэл газар авлаа. Юм бүтээдэг хүн цөөрч, энд тэндээс бараа зөөж, тав арван төгрөг нэмж зардаг нь олширлоо. Уул уурхай хаа сайгүй газар авлаа. Гадаадын тэр  компаниудад  нь зөвлөх, дарга, захирлын өндөр цалинтай ажлыг    гадныхан л хийдэг. Оюутолгой, Тавантолгойн гэрээ гэхэд 60-70 жилээр гадныхан ашиг олох  муу гэрээ болсон. Ашигт малтмалын баялаг ард түмний өмч гэчихээд эрх баригчид хуйвалдаад зараад идчихдэг.  Монголчууд тэнд үйлчлэгч, манаач  зэрэг  цалин хөлс багатай ажил хийдэг. Үүнийг өөрчлөх тогтолцоог  Дээд хуульдаа хуулиас хайж гарц, гаргалгааны талаар санал солилцов. МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар уул уурхайн салбартай уялдуулан ажлын байр бий болгох асуудлыг  шийдвэрлэх боломж Монгол Улсад бий.   “Монгол хүн бүр ажлын байраар хангагдах эрхтэй”-г хуульчлах боломжтой  гэдгийг иргэд тайлбарласан.   “АРД ТҮМЭН  БУРХАН-МОНГОЛ ХҮНЭЭ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД ОРУУЛНА”       МАХН-ын дарга Н.Энхбаярын  “Ард  түмэн бол бурхан юм” сэдэвт лекц-илтгэл  олны анхаарлыг татаж байна. Тэрээр “Өнөөдөр ард түмний амьдрал ядуу, тарчиг байгаа нь үнэн. Цөөн хүн баяжиж, Оюутолгой гэх мэт үндэсний баялаг цөөн хүний гарт орж, залуус ажилгүй, орлогогүй амьдрал хүнд байна. Гадаадад гарсан залуус айл нүүлгэн зөөх, аяга таваг угаах гэх мэт хар бор ажил хийж яваа. Эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байна. Тэднийг шүүмжлэх аргагүй. Гадаадад ажиллаж, амьдарч яваа залуусаа ч буруутгах аргагүй. Монголд өндөр боловсрол үнэгүйдэж, улсын хэмжээнд 100 гаруй их, дээд сургууль байгаа ч сургалт чанаргүй болжээ. Эрүүл мэнд, боловсролын асуудал хүнд байна. Энэ бүхнийг өөрчлөхөд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хууль маань хувь хүн, компанийн эрх ашгийг нэгдүгээрт, тавьж төрд шургалсан хүмүүс өөрсдийн эрх ашгийг хамгаалж, ард түмнээ хаячихсан. Иймд хүн төвтэй нийгмийг байгуулъя. Хяналт, хариуцлагыг бий болгоё. Монгол төрийг ард түмнээс хараат болгоё. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчилье, Төрийн сүлд өршөө гэхийн оронд ард түмэн минь өршөө гэж залбирдаг болъё. Ард түмэн бол бурхан юм. Иймд бид монгол хүнээ төрийн хамгаалалтад авъя, сайхан амьдруулъя гэж Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг санаачлан эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулсан. Үүнийгээ орон даяар хэлэлцүүлж, улмаар энэ хуулиа батлуулах санал асуулга, гарын үсэг цуглуулах аяныг  эхлүүлэн та бүхэнтэйгээ уулзаж байна” хэмээн тэмдэглэсэн. Мөн үүнийгээ ард түмэндээ “Сайн мэдээ” дуулгаж явна хэмээн онцолж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21