
С.САРУУЛ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар энэ сарын 8-12-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа юм. Түүний хувьд энэ удаагийн айлчлал нь Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших гадаад орнуудад хийж байгаа хоёр дахь айлчлал болж юм. Айлчлалын хүрээнд “Азийн Давос” гэж нэрлэгддэг “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцон үг хэлж, ОУВС-ийн төлөөлөгчтэй уулзсан бол өнөөдөр /2018.04.11/ БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхсан байна.
Товлосон ёсоор бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал маргааш өндөрлөнө. Тэгвэл Засгийн газрын тэргүүн БНХАУ-аас буцаж ирэхдээ Ганц мод Гашуун сухайтын боомтоор ирэх юм байна. Өөрөөр хэлбэл, айлчлалаас буцах замдаа Өмнөговь аймагт ажиллах гэнэ.
Эх сурвалж: www.polit.mn