Н.Номтойбаяр VS C.Чинзориг

2018-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай танилцав. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Тэрээр “2017 онд 11 удаа хуралдаж 25 тогтоол шийдвэр баталсан. Өнгөрсөн жил хийсэн гол ажил бол тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авч байна. Одоо нэг жилийн хугацаатай тэтгэврийн зээл авсан бол жилийн 12 хувийн хүүтэй болгосон. Цаашид хоёр жилийн хугацаатай, 18 хувийн тэтгэврийн зээлийн хүүг дахин бууруулах чиглэлээр ажиллаж байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хадгаламжийн хүүг өсгөсөн” гэв. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нэлээд бухимдаж “Худлаа тайлан тавилаа. Үндэсний зөвлөлийг та удирдаж эхэлснээс хойш нэг ч удаа хуралдаагүй гэдэг нь ойлгомжтой байна” хэмээн С.Чинзориг сайдыг зандрав. Энэ үед С.Чинзориг сайд “Засгийн газар 2017 оны аравдугаар сард байгуулагдаад, он дуустал хоёрхон сар би өөрөө удирдсан. Харин та бол 2017 онд арван сарын турш энэ зөвлөлтэй ажилласан. Тэгэхээр өнгөрсөн жилийн тэн хагаст Н.Номтойбаяр удирдсан гээд тайлан гаргахгүй байж болох байсныг харгалзах хэрэгтэй. Чиний уур ямар удаан арилдаггүй юм бэ” хэмээн арга барсан байдалтай хариулжээ.  Ийнхүү Хөдөлмөр, нийгмийн хамгааллын өмнөх сайд нь одоогийн сайдтайгаа санал зөрсөн тул Н.Номтойбаяр гишүүний саналаар Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болов. Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21