
С.САРУУЛ
УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах саналаа намдаа өгсөн ч “Хуулийн мухардалд” орсон гэх тайлбарыг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлээд байгаа юм. Тэгвэл Д.Гантулгын түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байгаа аж. Тиймээс Д.Лүндээжанцан гишүүн төслийг санаачилж, процедурын дагуу Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Санал ирсний дараа асуудлыг шуурхай шийдэх ёстой гэж УИХ үзэж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn